Триполи
Триполи
طرابلس الغرب | |
Дээд: Дат Эл Эмад Цамхгууд; Дунд: Мартирын талбай; Зүүн доод: Марк Аврелийгийн нуман хаалга; Баруун доод: Сук ал-Мушир – Триполи Медина | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | Ливи |
Муж | Триполитаниа |
Тойрог | Триполи |
Түүх | |
Финикчүүд байгуулсан | МЭӨ 7-р зуун (Оэа гэдэг нэрээр) |
Газар нутаг | |
- Нийт | 400 км² |
Өндөр | 81 м |
Хүн ам | |
- Нийт (2011) | 1.8 сая |
- Нягтрал | 4500/км² |
Цагийн бүс | UTC+2 |
Триполи нь Ливийн нийслэл. Ливийн умард хэсэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр орших хот юм. Хүн ам нь 1 сая 800 мянга бөгөөд тус орны хамгийн том хот болно.
Хотын нэр нь МЭӨ 7-р зуунд Карфагенчуудын байгуулсан 3 хотод финикчүүд суурьшиж, грек хэлний "3 хот" гэсэн утга бүхий Tripolis хэмээн нэрлэснээс үүдэлтэй. Араб хэлээр Тарабулус (طرابلس Tarābulus) гэгддэг ба Ливанд байдаг ижил нэртэй Триполи хотоос ялгахын тулд "Баруун Триполи" (Тарабулус ал-Гарб, طرابلس الغرب Tarābulus al-Gharb) гэж нэрлэх нь бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Вандалын хаант улсын үед Ливи нутгийн төв болон цэцэглэж, 645 онд Исламын эзэнт гүрний харьяанд орсон бөгөөд хожим Сицилийн вант улсад түр эзлэгдэж байсныг эс тооцвол Тунис болон Египет зэрэг муслим улсуудын захиргаанд оршиж байв.
1510 онд Испанийн довтолгоонд нэрвэгдэж, 1530 оноос Мальтын ордены захиргаанд орсон боловч 1551 онд Османы эзэнт гүрэнд эзлэгдэж, тус улсын Баруун Триполи мужийн төв болсон байна. Баруун Триполи муж нь 1911 онд Италид эзлэгдэх хүртэл оршжээ.
Италийн колони болсон тус бүс нутаг дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1943 онд Английн армид эзлэгдэж, 1951 онд тусгаар тогтносон Ливи улсын нийслэл болсноор тус улсын улс төр, эдийн засаг, соёлын төв болон хөгжиж байна. 1986 онд Ливийн ерөнхийлөгч Муаммар Каддафиг хөнөөхөөр АНУ-ын агаарын болон тэнгисийн цэргийн хүчнүүд тус хотыг бөмбөгдсөн юм.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Триполи | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Триполи
Эх сурвалж: wetterkontor.de
|