"Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг үйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрмонголын Хайсан нар явсан бөгөөд тэд Халхын хаадын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. (Монгол улсын түүх, V боть, Улаанбаатар 2003, тал 54) Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүйгээр манж монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Тиймээс ч Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Түүний үндсэн үүрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бүх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад түшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байв. (Л. Жамсран, Олноо өргөгдсөн Монгол улс, Тусгаар тогтнол сонин, 1990.12.29 №102) Богд хаан анхны зарлигаараа өрнөдийн жишгээр таван яам бүхий Засгийн газар байгуулжээ. Монголын төр сэргэн байгуулагдмагц нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөсөн билээ. Их Хүрээ дэхь манжийн амбан сайдыг 1911 оны 12 сарын 4-нд, Улиастай дахь манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хөөн гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг түлхэн унагаасан юм. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж түшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мөн Дарьганга 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгүй шахам болсон байлаа. Жишээ нь, энэ тухай Алашаагийн засаг ноён Нийслэл Хүрээнд “Манай Алашаа нутаг уулсын дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бүхий адгийн хязгаар учир бослого гарган тэмцэх хэцүү, хүчин мөхөсдөн хий дэмий алмайран гайхсаар өдрийг өнгөрүүлэн байна” (Ш. Сандаг, Монголын улс төрийн гадаад харилцаа, Улаанбаатар 1971, тал 306) хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч Монгол улсын тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хөрш хоёр улсаараа хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л бүрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн үеийн олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хүрээлэн буй улсууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан хэлэлцээрээс эхтэй билээ. Европын түүхэнд гучин жилийн дайн гэж тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон ванлигуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бүс нутгийг сонирхогч их гүрнүүдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм. Өөрөөр хэлбэл алс дорнод дахь их гүрнүүдийн сонирхол хийгээд Монголын талаарх хөрш хоёр орны байр суурь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй. Хаант Орос Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол Манжуур дахь эрх ашгийн хүрээгээ нэгэнт тодорхойлчихоод байв. Тухайлбал Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал 157) гэжээ. Энэхүү гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд үүнээс хойш олон улсын эрх зүйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Харин дээрх гэрээнд Монголын аль хэсгийг хамруулан үзсэн нь тодорхой бус үлдсэн юм. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг байсны зэрэгцээ түүний алс дорнод дахь хилийн аюулгүй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлээд байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол байсангүй. Энэ нь дараах хоёр шалтгаанаас үүдэлтэй байв.
 
[[Файл:Монголын өөртөө эзэрхэх засгийн устгасан тухай ёслол.png|thumb|300px|Монголын өөртөө эзэрхэх засгийн устгасан тухай ёслол.1920 оны 1 сар]]
Монголын тухайн үеийн хүчин чадлыг дүгнэн үзээд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хүлээх болно хэмээн болгоомжилжээ. Тухайлбал ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх бол бие даасан улс болох түүхийн хувьд бэлтгэгдээгүй юм. Учир нь цэрэг, санхүү, төрийн зүтгэлтэн байхгүй” гэж хэлж байжээ.
Монголын асуудлаас болж бусад гүрнүүдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаагаа бусниулах сонирхолгүй байв. Үнэхээр ч зэрэг шахам манжийн ноёрхлоос гарсан Хятадын БН улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, түүний тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгүй байсан юм. Жишээ нь, БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны үндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” (Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, S. 123) гэж заасан байдаг.
1,617

edits

Хажуугийн цэс