"Хасагийн хант улс"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
'''Хасагийн хаант улс''' бол [[Зүчи хан]]ы отгон хүү '''Тугайтөмөр''' удмын [[Жанибек хан]] болон [[Керей хан]] нар [[Зүчийн улс]]ын мэдэлд байсан [[Түрэг]], Түрэгжсэн [[Монгол]] угсаатныг нэгтгэж байгуулсан улс юм. Энэ улс нь хуучин [[Кипчак|Кипчакын ханлиг]], [[Хөх Орд|Хөх орд]], [[Цагаан орд|Цагаан ордны улсуудын]] нутаг орныг нэгтгэх замаар үүссэн. Хүн амын зонхилох хэсэг [[Огуз Түрэг]]үүд нь өнөөгийн [[Хасаг үндэстэн]]г байгуулах эх суурь болж өгчээ. Төр улсыг захирах дээд эрх нь [[Хиад Боржигин|Хиад Боржигон]] овгоос салбарласан Тугайтөмөрийн [[Төре]] овгийн ноёдын гарт байжээ. Тус улс нь түүхийн зарим үед бутархай байдлаар оршиж, цөөн хэдэн хүчирхэг хангуудын үед нэгдэн нягтарч байлаа. XVII-XVIII зууны үед газар нутаг, овог аймгийн бүрдлээс хамаарч Долоон гол орчмын Моголистанаас нэгдсэн зүүн өмнөд хэсгийн [[Их жуз]], Кипчакын уудам тал нутгийг багтаасан гол цөм болсон [[Дунд жуз]], Каспийн тэнгисийн зүүн эрэг, Астрахан хүртлэх нутгийг багтаасан баруун хэсгийн [[Бага Жуз]] гэсэн гурван жуз буюу зуутад хуваагдаад харьцангуй бие даасан ханлигийн байдалтай болсон. XVII зууны дунд үеэс [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын хант улсын]] хараат улс болж, тархай бутархай байсаар 1755 оноос тэдний нөлөөнөөс гарч, тусгаар тогтносон. Гэхдээ [[Оросын эзэнт гүрэн]], [[Манж Чин улс]]ын цэргийн аюулын дарамт доор оршиж байгаад, хэсэг бүлгээрээ Оросын эзэнт гүрний мэдэлд орж эхэлсэн. Ингээд эцсийн нэг хэсэг нь 1847 онд Оросын эзэнт гүрний захиргаанд орсноор мөхжээ.
 
[[Ангилал:ХасагийнАзийн түүхтүүхэн улс]]
[[Ангилал:Казахстаны түүхэн нутаг дэвсгэр]]
[[Ангилал:Төв Азийн түүх]]

Хажуугийн цэс