"Тахь"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
No edit summary
No edit summary
[[Зураг:Takhi2a.jpg|thumb|left|300px|Хустайн нуруунд тахинууд бэлчиж байгаа нь]]
XIX зуунд Европд Тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй гэж барууныхан бат итгэж байлаа. Гэтэл 1878 онд Төв Ази судлаач Н. М. Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus mongolskii Poliakov, 1881) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ.
 
Тахь хэмээх монголын зэрлэг адууны хувь заяа.
Их Чингис хаанаас хойш ертөнцийн сонорт мартагдсан Монголын нэрийг дэлхийд дахин гаргаж ирсэн тахь хэмээх зэрлэг адууны тухай, онгон байгальдаа олон зууны турш эрх дураараа сүрэглэн билчээрлэж байгаад ХХ зууны эхний арваадхан жилийн дотор хүн хэмээх зэрлэгийн зэрлэг араатны шуналын бай болж тоо толгой нь эрс цөөрч, дараагийн дөчин жилд дахин сэргэж чадалгүй байсаар устаж, үгүй болсон эмэгнэлт хувь заяа энэ ховор амьтанд тохиожээ. Унагыг нь барих гэж энэ амьтанд яаж хандаж, хэрхэн сөнөөсөн тухай нутгийн хөгшдийн яриа, дурсамж, хүмүүсийн тэмдэглэлүүд болон сэргээн нутагшуулах ажил хэдийд яаж эхлэсэн тухай хэвлэл мэдээлэлд бичигдсэнийг үзэж товчиллоо.
Тахь нь Монгол нутгийн унаган амьтан боловч эртнээс нэн ховор амьтны нэг байсан бололтой, “Асрагч нэртийн түүх”хэмээх зохиолд ...Чоносын Удаболд жил бүр Тахийн хатаамлыг Даян хаанд хүргэж ирэх ажгуу...гэж тэмдэглэсэн нь 1500-аад оны үед тахь ховор сонин амьтны нэг байжээ гэж ойлгож болох юм.
Судлаач Н.М.Пржевальский Төв Азиар хэрэн явах үедээ 1878 онд тахийн арьс, толгойны яс олж Санкт Петербургийн зоологийн музед өгсөнөөр, түүнийг Поляков судлаж Шинжлэх ухаанд мэдэгдээгүй адууны төрөл зүйл болох тухай, анх олж ирснээр нь Пржевальскийн адуу (Equus przewalskii Pol) гэж нэрлэсэн ажээ.
Урьд өмнө мэдэгдээгүй адууны төрөл болохын баталгаа нь тахь 66 хромосомтой байхад дэлхий дээрхи бүх төрлийн адуу, мөхсөн тарпанийг оролцуулаад 64 хромосомтой, африкийн алаг тахь 44 хромосомтой, илжиг 62 хромосомтой байдаг ажээ.
Тахь нь Монгол адуутай хаьцуулахад биеэр жижиг, том толгой, бахим хүзүүтэй, бадриун богино биетэй, том өвдөг борви бүхий их чиййрэг хөлтэй, холоос чимээ авдаг маш сонор, үргэмтгий, олон тоогоор сүрэглэдэггүй, азарга нь өөрийн төл үрээ, байдсуудыг сүргээсээ хасдаг, хөгширсөн азарга сүргээ өөр сүргээс хасагдсан залуу азарганд үлдээгээд өөрөө сүргээ орхин салж явдаг, сүрэг амрахдаа унагануудаа голдоо оруулж хүрээ үүсгэх ба азарга нь амралгүй сүргээ тойрч манадаг, монгол адуутай тохиолдолоор эрлийзжсэн төл нь их догшин, хир баргийн номхордоггүй, тахийн сүрэг нэг газраас үргэж хулжвал тэр газартаа жилийн дараа л эргэн ирж магадгүй гэж нутгийнхан ярьдаг ажээ.
Анх тахь барихаар Монголд ирсэн, судлаж байсан хүмүүсийн дурсамж, тэмдэглэлүүдээс үзэхэд Алтайн нурууны өвөрөөс Байтаг богд, Их, бага Хавтаг,Тахийн шар нуруу хооронд, Баруун хуурай говиос Аж богд хүртэл Биж-Алтай, Барлаг, Бодонч, Үенч голуудын адаг, Хонин усны говь, Тахийн усны баянбүрдээр төвлөсөн Алтайн цаадах их говийн хонхорт ойролцоогоор гуч гаруй сүрэг байсан тухай тэмдэглэсэн байх бөгөөд унага барих гэж 1898-1904 оны хоорондох долоон жил дараалан маш олон тооны азарга, гүүнүүдийг буудан алж сүргийн бүтцийг алдагдуулан, шинэ төлгүй болгож тараан хөөснөөр дахиж сэргэхгүй болгосон ажээ. Үргэж хулжин Бага Хавтагийн Цагаан шалын хоолойгоор дамжсан, Тахийн шар нурууг давж Зүүнгарын говьд очсон тахийг Байтаг богдын өврөөр ирж нутагласан хасагууд жилийн аль ч улиралд алж хүнсэндээ хэрэглэн устгасан төдийгүй, тэд Монгол улсын хилийн бүсэд нэвтрэн ирж Тахийн талд үлдсэн цөөн тооны тахийг хулгайгаар агнан, устаж алга болоход нэрмээс болсон аж. Тэд тахь бол адуу, харин хулан бол илжигний төрөл гэж тахь алахыг илүүд үздэг байсан гэх. Буу зэвсэг элбэгшсэн 1930-1940 оны үед нэн ховордсон цөөхөн тахийг зүгээр байлгасангүй алж хядсанаас, 1944 оны бичин жилийн их зуданд олон тахь өлдөж хорогдон зэрэгээс дахин сэргэх эцсийн боломж алдагдсан ажээ. 1952 оны 10 дугаар сард энэ нутгаар явж судалгаа хийсэн манай нэрт эрдэмтэн судлаач О.Намнандорж тэргүүтэй хээрийн судалгааны ангийн хүмүүс тахь олох гээд чадаагүй, бүр хулан дөнгөж хоёрхныг олж харсан тухайгаа тайландаа тэмдэглэжээ. Монгол-Зөвлөлтийн хээрийн судалгааны анги 1970-аад онд зориуд очиж тахийг хайсан боловч тахь байтугай мөрийг нь ч олж үзэлгүй ганзага хоосон буцан иржээ. Нутгийн малчид 1968 онд тахийн ганц азаргыг харсан гэж ярьсан нь сүүлчийн бодьгал байсан бололтой, онгон байгальд тахь хэмээх зэрлэг адуу сөнөж алга болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн ажээ.
Тахийн унагыг яаж барьдаг байсан тухай тэр ажилд хошуунаас тохоогдон оролцож явсан зарим хүмүүсийн яриа дурсамжийг 1950-60 оны үед нутгийн хөгшид ам дамжуулан ярьж хуучилдаг байсан боловч одоо нэгэнт мартагдаж, ярих дурсах хүнгүй шахам болжээ.
Энэ ажилд хошуунаас тохоогдон оролцож байсан хүмүүсийн тухайд Дарви сумын “Ноосны” хэмээх Жамбалын дурсамжид Махбарииад, Бэгз, Түдэв, Гэлэг зэрэг хүмүүс дайчлагдан оролцож байсан гэж тэмдэглэжээ. Тонхил(хошууны хойт тал)-оос Сэдхүү, Цүлтэм зэрэг оролцсон хүмүүсийн яриа дурсамжаас сонссоноо баримтлан бичлээ. Ер нь Дайчин бээсийн хошуунаас хорь гаруй хүн дайчлагдсан гэх бөгөөл тэд Бижийн голын адаг, Гүнтамга,Тахийн шар нуруу, Хавтагийн нурууны ар, Хөх Өндөр, Хонь усны баян бүрд, Тоодгийн ус, Бамбилийн ус зэрэг газруудад байрлан тахийн сүргийг холоос хаших, отож байгаа хүмүүс рүү үргээж дөхүүлэх, уургач хүмүүс Тахийн ус, Хагийн хоолой, Өвдөг түнгэ зэрэг газарт нуугдан отоонд суух, унага уургалах, Бодончийн голын адгийн мөрөгцөгт байрласан отог хавьд зарим нь очиж бэлтгэсэн гүү хариулах, тахийн барьсан унагыг монгол адууны гүүнд авхуулах зэрэг ажилд оролцож байсан гэдэг.
Тахийн унагыг барихдаа сүрэг усанд орж ирэх үед нь отож байгаад үргээж, олон морьтон хашгиралдан буу буудан хөөхөд төрөөд удаагүй унага тоосон дотор хоцрох үед азарга нь ирж хий тангарах, хушуугаараа түлхэх, сэрвээн дээрээс нь хазах зэрэг үйлдэл үзүүлэхэд унага нэг хэсэгтээ эхийн хамт хурдлах боловч нялх тэрээр дахиад хоцорч эхлэдэг байжээ. Ийм үед унага барих хүмүүс ойртож чадвал уургалах боловч бас тэр бүр чадалгүй алддаг байсан гэх. Хөөж байгаа хүмүүс сүрэгт хурдан ойртвол тахийн азарга тэдэн лүү дайрдаг байжээ. Хөөж эхлэх үед унага сүргээсээ болон эхээсээ хоцроод олигтой явж чадахгүй байвал азарга нь ганцхан тангараад алчихдаг байсан тухай дурсдаг. Удаан хугацаагаар хөөж эцээж бахардуулан барьсан унага удалгүй үхдэг байсан гэх бөгөөд сүүлдээ Фальц-Фейний заавраар хөөж байх үедээ хамгийн эхлээд азаргыг нь буудаж алан сүргийг замбараагүй болгож, ядарч хоцорч байгаа нялх унаганы эхийг бас буудаж алахад ядарч цуцсан, эхдээ хоргодон үлдэх унагыг уургалан барих зэрлэг аргыг хэрэглэдэг байсан ажээ,.
Барьсан унагыг хүлж том тааран уутанд хийж урьдчилан бэлтгэсэн тэмээн дээр хоёр, хоёроор нь ачин отогтоо хүргэдэг, тэнд төрөөд удаагүй нялх унагатай (тахь унагалах үед унагалахаар зориуд тооцсон)хул, хонгор зүсмийн монгол адууны гүүнүүдийг уридчилан бэлтгэж тахийн унагыг авхуулах ажлыг хөлслөгдсөн нутгийн монголууд хийх бөгөөд гүүний өөрийнх нь нялх унагыг алж арьсыг нь тахийн унаганд тохож нөмөргөн гүүнд хөхүүлдэг байсан гэх бөгөөд дөрөв, таван хоногийн дараа тахийн унагыг өөрийн мэт хөхүүлэх болдог гэж унага барих ажилд оролцож байсан нутгийн хүмүүс дурссан байдаг.
Тахийн унага барих ажлыг анх зохион байгуулахад Ховдын орос худалдааны газрын Н.Ассенов, (Ховдод томоохон худалдааны салбар бүхий Биск хотын худалдаачн) Зэргийн хүрээнд сууж байсан Урд захчин бэйлийн хошууны бүгдийн да Нямдэлэгтэй тохиролцон Гүүжийн сум, Хойдын сумын захирагч нарыг оролцуулан, Зүйлийн хүрээнд байсан Оросын хуалдааны Ноосон сангийн пүүсийн орос хүмүүсээр дамжуулан Дайчин бэйсийн хошууны ноён Дашравдан нартай тохиролцож орон нутгийн хүмүүсийг оролцуулан хийгдсэн тухай ном дурсамжинд бичигдэн үлджээ.
Урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй адуу зэрлэгээрээ Төв Азийн гүнд монголд байдаг тухай сонссон Аскания Нова-гийн эзэн Ф.Фальц-Фейн өөрийн эзэмшил газарт энэ зэрлэг адуутай болохыг хүсэж, энэ үед Монголд ирж угсаатны зүйн судалгаа хийж байсан Угсаатны зүй, хүн судлалын музейн ахлах угсаатны зүйч Д.Клеменц, Зоологийн музейн ахлах ажилтан Е.Бихнер нарыг татан оролцуулж тахь барих анхны экспедицийг Монгол руу илгээсэн байна. Фланц-Фейний нэрийн өмнөөс Клеменц худалдаачин Ассеновтой гэрээ байгуулж улмаар тахийн унага барих ажлыг эхлүүлсэн бөгөөд Ассенов Бискээс анчид гэх оросуудыг ирүүлэх, Монголд орон нутгийн ноёд, түшмэдүүдтэй тохиролцон зөвшөөрүүлэх, нутгийн хүмүүсийг татан оролцуулах, монгол адууны гүүнүүдийг цуглуулах, барьсан унагануудыг Ховдоор дамжуулан Бискт хүргэх зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлаас олох ашиг худалдааны ажлаас олох ашигаас нь илүү байсан бололтой. Тахийн унага барих эхний удаагийн ажил 1897-1889 оны хооронд гурван удаа зохион байгуулагджээ. Эдгээр хүмүүс анхны оролдлогоор тахийн 6 унага барьсан боловч Ховд хүрэх замдаа 4 нь үхэж үлдсэн хоёр нь бас бус шалтгаанаар хорогдож бүтэлгүйтсэн ба хоёр дахь удаагийн оролдлогоор мөн тооны унага барьсан ч хол замын аяыг даалгүй үхэж үрэгджээ. Гуравдахь удаагийн оролдлогоор 5 охин нэг эр унага барьснаас Ховдод замын ая даахгүй гэж үзэн доголсон нэг охин, сул дорой эр унагыг үлдээж 4 унага Бискт хүргэгдсэн байна. Унагануудыг эх болсон монгол адууны гүүнүүдийн хамт хөлөөр нь Ховдоор дамжуулан Биск хүргэж тэндээс төмөр замаар Аскания-Нова-гийн ойролцоо өртөөнд хүргэж хөлөөр нь эдлэндээ аваачжээ. Ассенов Тахийн унага барих ихээхэн унацтай ажлаа үргэлжлүүлэн хийж Бискт нилээд олон унагыг аваачиж чадсан ажээ. Фальц-Фейний Аскания-Новад зэрлэг адуутай болсон тухай мэдээ Европоор тархаж, Амьтан худалдаалах фирмийн Карл Хагенбек, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч герцог фон Бедфорд нар тахь хэмээх зэрлэг адуутай болохыг хүсэж ихээхэн хөрөнгө мөнгө гаргахад бэлэн байжээ.
Хагебек өөрөө болон түүний хөлсөлсөн хүмүүс болох В.Григер, К. Вахе нар Фальц-Фейнээс зэрлэг адууг хаанаас яаж барьсан тухай мэдээллийг олж авч чадаагүй ч тахийн унага тээвэрлэж авч ирсэн түүний нэг хүнээс Монголд Алтайн нурууны өвөр говиос барьсан тухай мэдэж авсан байна. В.Григер, К. Вахе нар 1900 оны өвөл Ховдод ирж Алтайн нурууны өвөр бэлд өвөлжиж, Тахийн талыг судлан тахийн унага барих ажилд бэлтгэж эхлэсэн бөгөөд унага барих ажилд оролцож байсан нутгийн хүмүүсийг хөлслөжээ. Тахийн унага барих нь санаснаар бүтэх амар ажил биш, их хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил болж тэд 30 унага барьсан гэх боловч 52 унагыг Ассеноваас худалдан авсан гэж үздэг бөгөөд, Хагенбек Григерт тахийн 6 унага барих даалгавар өгсөн байсан аж. Григерийн барьсан гэх нийт 62 унаганаас урт, хол замын аяыг даалгүй үхэж үрэгдэн дөнгөж 28 нь Хамбургт жилийн дараа л очжээ. 1902 онд Хагенбек дахин 11 унага Монголоос Европт аваачиж чадсан бөгөөд олон орны зоопаркт тархсан зэрлэг адууны ихэнх нь түүний аваачсан тахийн унагануудаас гаралтай ажээ. Хагенбекийн энэ үйлдэл Фальц-Фейнд таалагдаагүй боловч тэрээр бас зүгээр суусангүй, 1903 онд хоёр охин нэг эр унага, 1904 онд дахин хоёр унага Аскания-Новад аваачжээ. Зэрлэг адууны унага барих энэ ажиллагааны явцад 1899-1904 оны хооронд Монголын говиос тахийн унага 88-ыг барьснаас Орост 11унага, Баруун Европт 39 унага аваачиж дэлхийн олон орны зоопаркуудад худалдсны үр удам 1989 он гэхэд 800 толгой болж үржин олширсон ажээ. Д.Цэвэгмэд, Э.Дагва нар эх орондоо хурдан адууны удмыг бий болгох, сайжруулах зорилгоор 1947 онд барьсан хоёр унаганы нэг нь цэвэр цусны тахь бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан ажээ. Энэ хоёр охин унагыг Жаргалантын сангийн аж ахуйн морин заводод авч ирж хэд хэдэн эрлийз адуутай болсон гэх бөгөөд 1957 онд СССР-ын дээд зөвлөлийн дарга К.Ворошиловын хүсэлтээр “Алтай” нэртэй гүүг түүнд бэлэглэснээр Аскания Новад хүргэгдэн Орлица III (Охинбүргэд) нэртэй болж тухайн дархан газар цэвэр цусны тахийг үржүүлэх боломж бүрджээ.
2010 оны мэдээгээр дэлхийн 100-аад зоопаркт 2000 орчим толгой тахь байгаа гэх боловч эдгээрийн 40 орчим хувь нь л арай цэвэр цусны гэж болохоор боловч тэдгээрт бас унагыг хөхүүлэхээр аваачсан монгол адууны гүүний цус ямар нэгэн хэмжээгээр орсон гэж үздэг.
Хэвлэлийн мэдээнээс үзэхэд Монголын говиос Европт хүргэгдсэн 53 унаганаас 13 нь л үр төл өгч олон унага гарсан ч тэдгээр нь амьдрах чадвар муутай,эр унага нь үржилд орох чадваргүй, шинэ төлүүд урт наслахгүй болсон гэдэг. Судлаачид 1960-аад оны үед цус ойртолт өндөр хэмжээнд хүрсэн, зоопаркуудад тахийг байлгаад байвал тахь гэдэг амьтан сөнөж алга болж болзошгүй гэж үзээд аврах арга зам хайж, хамгийн боломжит хувилбар нь уугуул нутагт нь нутагшуулах хэрэгтэй гэж үзсэн ажээ. Тийнхүү 1976 оноос Герман,Чех, Голландын зоопаркууд, Аскания Новагийн дархан газарт байгаа шилмэл цэвэр цусны гэгдэх тахиудыг сонгож Европын олон орны эрдэмтэд зоопаркуудад байгаа тахьнаас эх нутагт нь сэргээн нутагшуулах талаар ажиллаж эхлэсэн байна. Энэ тухай мэдсэн БНМАУ-ын засгийн газар, тэр үеийн Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар 1977 оны намар Говийн их дархан газартай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар газар дээр нь үзэж шийдвэрлэхээр зориуд очжээ. Тэрээр дархан газрын байгаль ан амьтны байдалтай танилцаад Дархан газрын төвийг байгуулах газар нутгийг сонгох, тэнд олон улсын төсөл хэрэгжүүлэхэд Монголын засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох, холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, Дархан газрын төвийг Говь-Алтай аймгийн Цогт сумын Захуй бригадын төвд байгуулах, Захуй гэдэг нэрийг Баянтоорой болгон өөрчлөх зэрэг шийдвэрүүдийг гаргуулжээ. Энэ нь тахийг сэргээн нутагшуулах олон улсын төслийг хэрэгжүүлэхэд Монгол улс бэлэн байх талаар нилээд эртнээс бэлтгэсэн арга хэмжээ байжээ.
1990 онд Д.Майдар дарга ХБНГУ-ын Мюнхен хотын иргэн, “OCCO” компанийг үүсгэн байгуулагч ноён Кристиан Освалдтай ангийн үзэсгэлэнд оролцох үедээ уулзаж байгальд зэрлэгээр амьдарч байгаад устаж үгүй болсон тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах талаар хамтран ажиллах санал хүсэлт тавьсан аж.
Кристиан Освалд зэрлэг ан амьтдыг хамгаалах, хадгалан авч үлдэх сан (COS)-г байгуулж Монголын саналыг хүлээн авч, хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган 1992 онд Прагийн амьтны хүрээлэнгээс тахийг уугуул нутагт нь авч ирэх эхний ажлыг хувиасаа санхүүжүүлж, Монгол улсад тахь нутагшуулах их ажлын суурийг тавилцан, Тахийн талд анх нутагшуулснаар Монгол улс дахин тахьтай болох анхны гараа эхлэжээ.
2020 оны эхэнд гарсан мэдээгээр Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 ширхэг нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байгаа ажээ.
 
==Тоо толгой==
Anonymous user

Хажуугийн цэс