Түндэвийн Хандсүрэн
Түндэвийн Хандсүрэн | |
---|---|
Төр. он | 1915 он |
Тө. газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Нас бар. |
1988 оны 7 сарын 23 (73 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн |
![]() |
Ажил | жүжигчин |
Түндэвийн Хандсүрэн - БНМАУ-ын Ардын Жүжигчин.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Багаасаа ээж Буяндэлгэрээрээ хөгжим заалгаж урлаг, уран сайханд дуртай болсон тэрбээр Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцагсдын нэг байжээ.
Бага сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ.
- 1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллаж байгаад
- 1933 онд Улсын төв театрын жүжигчин болж амьдралынхаа 50 гаруй жилийг урлагт зориулсан байна.
Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]
Жүжгийн[засварлах | кодоор засварлах]
- Д.Намдагийн “Их авхай”-н Лоомаамаа,
- Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ аажий,
- Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Мандухай цэцэн хатан”-ы Ергөн хатан,
- Д.Мягмарын “Нандин эрдэнэ”-ийн Ханд
- С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”,
- Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, “Оролмаа”,
- Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”,
- Б. Нямаагийн “. . . . . . . .”,
- В.Шекспирийн “Отелло”, Э.Войничийн “Овод”,
- М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”
Дэлгэцийн[засварлах | кодоор засварлах]
- “Сүхбаатар” кино
- “Цогт тайж (кино)”
- “Гологдсон хүүхэн”,
- “Аман хуур”,
- “Тунгалаг тамир” кино зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн дүрийг бүтээжээ.
Дуурийн[засварлах | кодоор засварлах]
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн анхны Нансалмаа болсноороо монгол дуурийн урлагт нэрээ мөнхөлсөн нэрт дуучин, жүжигчин, уртын дууны томоохон мастер байжээ.
Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]
- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1956-11-12. №194/
- БНМАУ-ын Ардын Жүжигчин /1981-11-04. №388/,
- “Алтан гадас” одонгоор 2 удаа,
- Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.