Төмөрхүтлүг

Төмөрхүтлүг (1370-1399) 1397-1399 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр Тохтамышийн эсрэг тэмцэж байсан Цагаан Ордын хан Төмөрмаликийн хүү юм. 1379 онд Төмөрмеликийг нас барсны дараа Төмөрхүтлүг Тохтамышийнд өссөн юм. 1388 онд Тохтамышийн эсрэг бослого нь амжилтгүй болсны дараа тэр, Едигейн хамт Төмөр рүү дутаав. 1391-1395 оны Тохтамыш-Төмөрийн дайны үеэр тэд Ижил болон Урал мөрнүүдийн доод биед тусгаар улс байгуулж, нийслэлээ Сарайчикт байрлуулжээ. Тохтамышийг ялагдсаны дараа Төмөрхүтлүг Эдигугийн тусламжтай Алтан Ордын ханаар өргөмжлөгдсөн боловч эрх мэдлийг жинхэнэ барьж байсан хүн нь Эдигу байлаа. 1398 онд Төмөрхүтлүг өөрийн зоос мөнгөтэй болсон бөгөөд 1399 онд Ворскла голын тулалдаанд оролцжээ. Тэрбээр Тохтамышийн хүүтэй зөрчилдөж байгаад алуулсан.

Нэмж үзэх өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]