Шадибег
Шадибег (?-1409) бол 1399-1407 онд Алтан Ордыг захирсан хаан юм. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Кутлукбегийн хөвүүн бөгөөд Төмөркутлук хааны үеэл. Шадибег хэдийгээр хаан байсан ч, төр улсын бүх эрх мэдэл, зарлиг шийдвэрүүд беглярбег Едигейд төвлөрч байсан.
1399 оны сүүлчээр Төмөркутлук хаан архиа хэтрүүлж хүртээд тэнгэрт хальсны дараа Эдигү беглярбегийн шийдвэрээр хаанд өргөмжлөгдөв. 1400-1406 онд Тохтамыш хааныг устгахаар хэд хэдэн удаа байлдаж, 1406 онд одоогийн Тюмень хотын орчимд болсон тулалдаанд Тохтамышийг устгасан ч, хөвүүдийг нь Литвын вангаас авч чадсангүй. Удалгүй Едигей ноёны нөлөөнөөс гарч бие даахыг оролдож байгаад Едигейд баригдаж Астраханиар дамжин Ширван руу зугтав. 1409 онд Шамахи хотод Едигейн талын хүмүүст алуулав.
Шадибегийн хөвүүн Гият ад-Дин 1421, 1423-1426 онд Алтан Ордын хаан сууринд залагдаж байсан. Гият ад-Дины хөвүүн Мустафа 1431-1433 онд Астраханьд, 1440-1446 онд Ордын улс, 1447-1464 онд Хорезмд хаанчилж байсан.
Ургийн бичиг
[засварлах | кодоор засварлах]- Чингис хаан
- Зүчи хан
- Тугатөмөр
- Кинтөмөр
- Абай
- Нумхан
- Кутлукбег
- Шадибег
Өмнөх Төмөрхүтлүг |
Алтан Ордоны Улсын Хангууд 1399-1407 |
Дараах Болд (Алтан Орд) |