Алтан ордны улсын хангууд
Харагдац
(Алтан Ордын хангууд-с чиглүүлэгдэв)
Энд Алтан ордны улсын төр барьсан ханы нэрсийг жагсаав.
Хөх орд
[засварлах | кодоор засварлах]- Бат хан (1227-1256)
- Сартаг (1256)
- Улагчи (1257)
- Бэрх (1257-1266)
- Мөнхтөмөр (1266-1282)
- Тодмөнх (Тудамөнх) (1282-1287)
- Тулабуга (1287-1291)
- Тохта (1291-1312)
- Өзбег (1312-1341)
- Тинибег (1341-1342)
- Жанибег (1342-1357)
- Бердибег (1357-1359): Жанибегийн хөвүүн. Бат хааны удмын сүүлчийн хаан.
- Кульпа (1359-1360): Мамайн тоглоомын хаан
- Наурузбег (1360): Мамайн тоглоомын хаан
- Хызр (1359-1361): Алтан Ордын үймээнийг ашиглаж хаан болсон.
- Төмөр Хожа (1361): эцэг Хызр хааныг алж хаан болсон ч, удалгүй бусдад алуулсан.
- Ордумелиг (1361): Үймээнийг ашиглаж хаан болсон нэгэн
- Кильдибег (1361-1362): Мамай, Мохшигийн Тагай бег, Баарингийн Яглыбай бег нарын тоглоомын хаан
- Абдуллах (1362-1370): Мамайн тоглоомын хаан
- Мурид (1362-1364): Хызр хааны дүү. Кильдибегийг эсэргүүцсэн ноёдтой эвсэж хаан болсон.
- Мир Болд (1362-1365): Шибаны Саарал Ордын хан байснаа ашиглаж Алтан Ордын хаан болсон.
- Азиз шейх (1365-1367)
- Хасан (1368-1369): Хажи Черкесийн тоглоомын хаан
- Тулунбег (1370-1371): Мамайн хатан
- Мухаммед Булак (1371-1375): Мамайн тоглоомын хаан
- Хажи Черкес (1373-1374): Хажи Тархан хотын эзэн
- Айбег (1374-1375): Шибаны Саарал Ордын дэмжлэгтэй хаан
- Хаанбек (1375-1377): Саарал Ордын дэмжлэгтэй хаан
- Араб шах (1377-1380): Саарал Ордын хан, Мамай дэмжлэгийг авч байсан.
- Урус (1373, 1374-1375): Цагаан Ордын хан.
- Туляк (1379-1380): Мамайн тоглоомын хаан
- Тохтамыш (1380-1395)
- Төмөрхүтлүг (1397-1399)
- Шадибег (1399-1407)
- Болд (Алтан Орд) (1407-1410)
- Төмөр (1410-1412)
- Желал Ад Дин (1411-1412)
- Керим берди (1409, 1412-1413, 1414)
- Кебек (1413-1414)
- Жаббар берди (1414-1415, 1416-1417)
- Чэкрэ (1415-1416)
- Кадыр берди (1419)
- Дервиш (1417-1419)
- Хажи Мухаммед (1419)
- Давлет берди (1419-1421)
- Улуг Мухаммед (1419-1421, 1427-1433)
- Барак (1421-1427)
- Саид Ахмед (1433-1435)
- Күчүк Мухаммад (1435-1459)
- Махмуд (1459-1465)
- Ахмед (Алтан Орд) (1465-1481)
- Шейх Ахмед (1481-1502)