Сартаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сартаг
Хан
Sagtak khan.jpg
Сартаг хан.
Хаанчлал 1256
Хаан ширээнд залагдсан 1256
Өмнөх Бат хан
Дараах Улагч
Нас нөгчсөн 1256 (Загвар:Four digit-05)
Үр хүүхэд Туктува
Хукчи
Феодора
Ургийн овог Боржигон
Улс гүрэн Алтан Орд
Аав Бат хан
Ээж Борагчин хатан Alchi-Tatar
Шашин Христос [1]

Сартаг хан (1256 онд нас барсан) Бат хан ба регент Хорезм шахын Борагчиний [2]дундаас гарсан хүү юм. Сартаг Бат ханыг нас барсны дараа Алтан Ордын (Кипчакын ханлиг) хаан ширээг залгамжлан авсан.

1241 онд, Невийн Александр Сарайд ирж, Сартагтай анд бололцож (цусаар тангараг тавьсан ах дүүс бололцож), Бат хааны өргөмөл хүү болжээ. Үүнийхээ хариуд, Александр Мөсөн дээрх тулалдаанд Алтан Ордын цэргийн хүчээр дэмжүүлсэн. Алтан Ордын хааны зарлигаар (орос. ярлык, жарлык) Александр нь Алтан Ордын хараат (вассал) болжээ.

Сартаг хан ба түүний анд Невийн Александр

Сартаг Христ шашинд орсноороо алдартай. Харин түүний эцэг нь бөө шүтлэгтэй байсан юм. Сартаг Христ шашинтан болсон тухай хэд хэдэн түүх байдаг. Арменийн түүхчид болохоор Сартагийг Оросуудын дунд өсч, угаалга хийлгэсэн гэж үздэг.[3]

1254 оны наймдугаар сарын 29-нд Сартаг Ромын пап IV Иннокентэд элч илгээж Христ шашны угаалга хийлгэснээ мэдэгджээ. Ромын пап Сартаг хааны илгээсэн элч болох санваартны амнаас энэ мэдээг дуулсан байдаг.[4]

Түүний Алтан Ордын хаанчлал тун ч богино хугацаанд үргэлжилжээ. Эцгийгээ нас барснаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1256 онд магадгүй хорлогдож үхсэн ажээ. Сартагийн дараачаар Улагчи гарч ирсэн боловч тун удалгүй 1257 онд нас барж, авга ах Бэрх нь хаан ширээг залгамжилжээ. Улагчи нь Сартагийн дүү, хүүгийн аль нь байсан нь одоо тодорхойгүй байдаг.

Сартагийн охин Теодора нь Ростовын Константины ач хүү, Невийн Александрын үеэл Белоозеро ба Ростовыг захирсан Белозёрскийн гүн Глеб Васильковичийн эхнэр болжээ. Тэдний удам угсаанаас хамгийн алдартай нь IV-р Иван буюу Догшин хочит Иван бөгөөд Оросын язгууртны олон гэр бүл энэ хоёрын үр хойчис юм.

Гарвал[засварлах | edit source]

Чингис хаан ба Бөртэ үжин (Хонгирад) нараас төрсөн том хүү Зүчи (Чингис хааны ууган хүү), Зүчи хан ба Ухаа үжин (Хонгирад) нараас төрсөн хүү Бат хан (Зүчийн 40 орчим хүүгийн нэг)[5], Бат хан ба Борагчин хатан (Татар) нараас төрсөн хүү Сартаг хан юм.[6]


 
 
 
 
 
 
Чингис хаан
 
Бөртэ үжин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ухаа үжин
 
Зүчи
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Борагчин
 
Бат хан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сартаг хан

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. "Early in 1253 a report reached Acre that one of the Mongol princes, Sartaq, son of Batu, had been converted to Christianity", Runciman, p.280. See Alexander Nevsky for details.
  2. WORLDWIDE GUIDE TO WOMEN IN POWER: WOMEN IN POWER 1250-1300 (Борагчин ба түүний нөхөр Сартагийн талаар дурдсан)
  3. Classic Encyclopedia: Rubriquis (William of)
  4. Classic Encyclopedia: Rubriquis (William of)
  5. Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids
  6. Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

Өмнөх
Бат хан
Хөх ордын хаан
1255-1256
Дараах
Улагчи