Хөх Орд
Хөх Орд гэдэг нь Ижил мөрний хөвөөгөөр нутаглаж байсан монголын нэгэн ханлиг юм. Хөх ордыг Бат хааны хүүхдүүд болон түүний дүү нар удирдаж байв.
Хөх Ордын түүхийг зарим үед бас л түүнтэй нэгэн холбоотой сибирийн Хөх Орд хэмээх ханлигтай андуурах нь бий. Гэхдээ барууны түүхийн эх сурвалжуудад эхний утгаараа үлдсэн нь их байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хөх Орд нь 13-р зууны дундуур монголчууд болон тэдний хамсаатан түрэгүүд Ижил мөрний хөвөөнд суурьшсанаар үүссэн түүхтэй. Оросын вангууд Хөх Ордны шууд удирдлага дор буюу эзэмшилд нь байсан учраас сүүлд бий болсон Алтан Ордны улсын чухал бүрэлдэхүүн хэсэг байлаа.
Хөх Ордны улсын анхны хаан нь Чингис хааны хамгийн ахмад хөвүүн болох Зүчи байв. Зүчийн эзэмшил нутагт сибирийн баруун талаас эхлээд каспийн тэнгис хүртэл байсан бөгөөд эдгээрийг монголчууд баруун зүгт хийсэн аян дайнуудаар (жишээ нь 1223 оны хийсэн Калка голын тулалдаан) эзлэн авчээ. Зүчийн хаан ширээг түүний хоёр дахь хүү Бат хаан (Орда хан татгалзсан учир) залгамжлан авч, 1236-1240 онуудад Киевийн Русь руу аян дайн хийв. Үүний дараа тэрбээр Ижил мөрний хөвөөнд суурьшин өөрийн Орд улсыг байгуулсан нь Хөх Ордыг үгүй болгох шалтгаан болов. Түүний ах Орд нь Батын эзэмшил нутгийн зүүн талын хагаст хаан суун үлджээ.