Тохта

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тохта буюу Тогтох (? - 1312) нь Алтан ордны улсын хан Мөнхтөмөрийн хүү, Бат ханы гуч, Алтан Ордын хан байлаа. 1288 онд Тохтаг үеэлүүд нь хаан ширээнээс авч хаяжээ. 1291 онд Тохта Ногай ханы тусламжтай хаан ширээгээ дахин авав. Удалгүй Тохта, Ногай хоёр тэмцэлдэж эхэлсэн. Тохта Орос дахь Ногайн нөлөөг устгахыг эрмэлзэж байсан тул 1293 онд Монголын нэгэн цэргийн удирдагч Дюденг Орос руу илгээж, 14 хотыг эвдэн сүйтгүүлжээ. 1300 онд Тохта Ногайг нэгмөсөн ялж, Ижил мөрнөөс Дон мөрөн хүртэлх газар нутгийг өөрийн харъяанд нэгтгэж чадлаа. Тэрбээр мөн Хубилай хааны ач Төмөр хааны нэр төдий эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Персийн Ил Хан улсыг Өлзийт захирч байсан бөгөөд Дува Цагадайн ханлигийн ёс төдий хан байв. Тохта хан Орост шинэ аян дайн явуулахаар зэхэж байгаад нас баржээ. Зарим сурвалжид түүнийг Ижил мөрөнд завьтайгаа живж үхсэн гэж бичжээ.

Нэмж үзэх өгүүлэл[засварлах | edit source]

Лавлах материал[засварлах | edit source]

Өмнөх
Тулабуга
Хөх ордын хаан
1291-1312
Дараах
Өзбег