Улс төрийн Боловсролын Академи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «УТБА» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Улс төрийн Боловсролын Академи (товчлол: УТБА) нь 1993 онд байгуулагдсан. Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997-2015 онуудын хооронд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар нэгжээ байгуулан ажлуулж байсан. Улс Төрийн Боловсролын Академи нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулсан Монгол Улсын ууган иргэний нийгмийн байгууллага мөн.

·

·[1] - “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн.

·[2] - Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн.

  • Олон улсын Азийн Ардчилал судлалын холбооны гишүүн
  • Монголын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны гишүүн /2005 оноос/

УТБА[засварлах | edit source]

ҮНДСЭН ЗОРИЛГО[засварлах | edit source]

Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго мөн.

Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд:

· хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,

· олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрэлдүүлэх,

· иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх,

· парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх,

· нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ.

ЗОРИЛТ[засварлах | edit source]

  • Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх
  • Олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрдүүлэх
  • Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны аргачлалаар туслалцаа үзүүлэх
  • Нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрөлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ[засварлах | edit source]

Бидний үйл ажиллагаа бүхэлдээ иргэн төвтэй боловсрол олгоход чиглэгдсэн байна. Үүний хүрээнд:

“ШИНЭ ТОЛЬ” – эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд уг сэтгүүл нь улс төр судлал, эдийн засгийн онол, социологи, хууль эрх зүй, сэтгэл судлалын салбарын эрдэмтэн, судлаач, оюутнуудын сурлага, хөдөлмөрт ихээхэн түлхэц өгдөг бүтээл юм.

“ШИНЭ СОНГОГЧ” – төслийн хүрээнд анхлан улс төрийн сонголт хийх гэж байгаа залуустаа зориулан төрөл бүрийн воркшоп хэрэгжүүлэх замаар улс төрийн сонголт, сонгууль, сонгуулийн мөн чанар, саналын үнэ цэнэ зэрэг ойлголтуудыг олгох интерактив хөтөлбөр.

“БАРОМЕТР” –Азийн Барометрийн албан ёсны гишүүн байгууллага болохын хувьд 4 жил тутамд МУ-ын эдийн засаг, нийгэм, орчны судалгаа гүйцэтгэхээс гадна дотоодын улс төрийн сонгууль, улс төрийн үйл явцын шинжилгээ тогтмол хийж гүйцэтгэж байна.

"ЦАХИМ НОМЫН САН" - нээн ажлуулж эрдэм шинжилгээний бүтээл байршуулах замаар бүх нийтийн боловсролыг түгээж байна.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР”-ыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа базааж байна

Гэрчилгээ[засварлах | edit source]

УБТА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. (Гэрчилгээ ¹05)

Бүтэц бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгодог. Удирдах зөвлөлийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Др. Дамбын Ганбат тэргүүлж, Гүйцэтгэх захиралаар улс төр судлаач, магистр Базарваанийн Ариунбаяр ажиллаж байна.

Хамтын ажиллагаа[засварлах | edit source]

Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна.

Мөн үзэх[засварлах | edit source]

  • Манай албан ёсны веб сайт[3]