Уилл Байнам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Уилл Байнам (англ. Will Bynum, 1983 оны нэгдүгээр сарын 4-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) —Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд хамгийн сүүлд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Детройт Пистонс» багт байлаа.

Товч намтар[засварлах | edit source]

Уилл Байнам Аризоны коллежоос Жоржиагийн технологийн коллежид шилжин суралцаж байв. 2005 онд драфтын сунгаанд оролцсон ч сонгогдож чадалгүй чөлөөт наймаагаар Бостон Селтикс багтай гэрээлсэн ч НБА эхлэхээс өмнө хөгжлийн лигийн Роанок Дэззл багт 1 жилийн гэрээгээр очсон юм. Энэ завсар Голден Стэйт Уорриорз багийн 15 тоглолтонд тусгай гэрээгээр тоглож байв.

2006 онд Байнам Израйльд Маккаби Тель-Авив багийн урилгаар хоёр жил тоглохдоо 2007 оны ЛАШТ-д нь түрүүлж байжээ.[1]

2008 онд НБА-д эргэн ирж Детройт Пистонс багт тоглох болсон.[2]

2014 оны аравдугаар сарын 17-нд «Бостон Селтикст» Жоел Энтонигоор солигдон ирсэн[3] ч арван өдрийн дараа хасагдсан юм.[4]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Euroleague.net profile
  2. Pistons 104, Bobcats 97
  3. Celtics Acquire Will Bynum. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (October 17, 2014). October 20, 2014-д хандсан.
  4. Celtics Finalize Opening Night Roster

Гадны холбоос[засварлах | edit source]