Уильям Йейтс

Уильям Батлер Йейтс, 1933 онд. Үл мэдэгдэх зурагчин. (АНУ-н конгрессын номын сан)

Уильям Батлер Йейтс (Англи: William Butler Yeats, 1865 оны 6 сарын 13 - 1939 оны 1 сарын 28) нь 20-р зууны утга зохиолын талбарт тэргүүлэх зэрэгт орох Ирландын яруу найрагч, жүжгийн зохиолч юм. Английн нууцлалт адал явдал эрэлхийлэгчдийн "The Hermetic Order of the Golden Dawn" бүлэглэлийн гишүүн.

Тэрээр Дублин хотын ойролцоох Сандимоунтын уугуул. Нууц адал явдал эрэлхийлсэн сэдвээр бичсэн бүтээлүүд туурвиж, Кельтийн соёл сэргэн мандалын тэргүүн эгнээнд Августа Грегори, Эдвард Мартин нартай зэрэгцэн алхалж, Ирландын бичгийн соёлыг нэгэн шат ахиулсан гэж үздэг. Ирландын соёл нь Английн соёлоос тэс өөр гэдгийн дэлхий дахинд мэдрүүлж, Англиас тусгаар гэсэн Ирландын айдэнтити?-г хадгалж үргэлжлэхэд их хувь нэмэр оруулсан хөдөлгөөн байжээ. Энэхүү үзэл нь Ирландын ардын аман зохиол, домог, үлгэр, түүхэн үйл явдлуудад маш ихээр тусгагдсан байдаг.

Ирландын үндэсний театр Абвэйг байгуулж эхэн үеийнх нь гол жүжгийн зохиолуудыг бичиж, тоглуулж байв. Йейтс нь Ирландын соёлын тулгуур багануудын нэг болж байснаас гадна, Ирландын үндэсний Сенатын гишүүнээр 2 удаа сонгогдож байв.

1923 онд утга зохиолын салбарт Нобелийн шагналын эзэн болоход нь "Нэгэн үндэстний бүхий л санаа бодол, сэтгэлийг тухай урлагийн өндөр түвшинд илэрхийлж, үргэлж сэтгэлийн урам олгох яруу найраг бол түүнийх" хэмээн шагналыг олгох зөвлөлийнхөн үнэлж байжээ.

Тэрээр Нобелийн шагналтан болсныхоо дараа ч гэсэн агуу бүтээлүүдээ туурвиж байсан цөөхөн хүмүүсийн нэг юм. 1928 онд "Цамхаг", 1929 онд "Эргэдэг шат ба бусад шүлэг" зэрэг яруу найргийн алдарт бүтээлүүдээ тэрлэж байв.

Тэрээр Лондонд суралцаж байсан боловч, хүүхэд насныхаа чөлөөт цагийг Слайго хотод өнгөрүүлжээ.

Хүүхэд байхдаа уран зургийн сургуульд суралцахын зэрэгцээ түүнийг хамгийн их татсан Ирландын нууцаллаг, учир битүүлэг домог яриатай учирчээ.

1887 онд эхнийхээ номоо хэвлүүлж байсан. Түүний эхэн үеийн бүтээлүүдэд нь Эдмунд Спенсер, Перси Биши Шелли нарийн бичлэгийн хэвээр Пре-рафаэлитийн яруу найргаас илүү уянгын яруу найраг бичиж байжээ.

1900 оноос бодот, реалист яруу найраг бичиж эхэлжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Уильям Батлер Йейтс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан