Уильям Рандольф Херст
Уильям Рандольф Херст (hɜːrst) нь 1863 оны 4 сарын 29-1951 оны 8 сарын 14) бол Америкийн хамгийн том сонины сүлжээ, хэвлэл мэдээллийн "Hearst Communication" компанийг байгуулж хэгжүүлснээрээ алдартай Америкийн бизнесмен, сонин хэвлэн нийтлэгч, улс төрч байв. Түүний дуулиан шуугиан, хүний ашиг сонирхлын нийтлэл мэдээг онцолж шар сэтгүүл зүйн гялалзсан аргуудыг хэрэглэж үндэснийхээ алдартай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлсөн.
Нью Йорк хот уруу нүүсэн Херст “New York Journal” хэвлэлийг олж авсан бөгөөд Жозеф Пулитцерийн “New York World” хэвлэлтэй борлуулалтаараа өрсөлдөхөөр хатуу дайтаж эхэлжээ. Херст гэмт хэрэг, авлига, секс, зөн совин зэргийг харуулсан гайхалтай нийтлэл мэдээн дээр аварга том гарчиг хэвлэн сониноо борлуулдаг байв. Олон тооны сонин эзэмших болсон Херст оргил үедээ Америкийн томоохон хотуудад 30 орчим сонин хэвлэлийн сүлжээ үүсгэсэн.
1898 онд Испанийн эсрэг дайн хийхийг уриалж байхдаа Куб дахь Испанийн харгислалын тухай дуулиан шуугиан тарив. Тэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намаас хоёр удаа сонгогдсон. 1904 онд АНУ-ын Ерөнхийлөгч, 1905, 1909 онд Нью-Йорк хотын захирагч, 1906 онд Нью Йоркийн захирагчийн албан тушаалд нэр дэвшиж амжилтад хүрч чадаагүй ажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Уильям Рандольф Херст дунд сургуулиа дүүргээд их сургуульд оржээ. Тэр үеэс Уильям Херстийн авьяас тодорч сургуулийнхаа “The Harvard Lampoon” буюу Гарвордын шог сонины эрхлэгч болж энэ салбартаа чамгүй амжилтад хүрсэн байна.
1887 онд Уильям Херстийг Сан-Францискод эргэж ирэхэд аав нь бэлэг болгон “The San-Francisco Examiner” буюу “Сан-Францискогийн ажиглагч” сонинг худалдан авч өгчээ. Уильям сонины эзэн болоод, юуны түрүүнд “хэвлэлийн хаан” Жозеф Пулитцерийн арга барил, эрхлэн гаргадаг “New York World” сониныг нь иж бүрэн судалжээ. Авьяаслаг редактор, сурвалжлагчдыг өндөр үнээр хөлслөх болсон Херстын “San-Francisco Examiner” удалгүй өөрсдийн гэсэн уншигчидтай болов.
1895 онд У.Р.Херст “The morning Journal” сонинг 180 мянган доллароор худалдан авч эхэлжээ.
Шар хэвлэл
[засварлах | кодоор засварлах]Өрсөлдөгч Жозеф Пулитцер шигээ Ульям Херст нийгмийн сөрөг үзэгдлийг эрс хатуу шүүмжилж эхэлсэн. Өөрийгөө радикал ардчилсан үзэлтэн гэж зарладаг тэрээр сониноо мөнгө хайрлалгүй сурталчилж амжилтад хүрчээ.
1897 оны хавар гэхэд У.Р.Хертс 3 хавсралт бүхий 80 нүүр “The Sunday Journal”-аа уншигчдын гарт хүргэжээ.
1933 он гэхэд У.Р.Херстын хэвлэл оргилдоо хүрчээ. Энэ үедээ 26 өдөр тутмын 17 долоо хоног тутмын сонин, 12 сэтгүүл, 2 кино компани эзэмшиж байжээ.
2016 онд Америкийн хамгийн чинээлэг 10 гэр бүлийн есдүгээрт Херстийн гэр бүлийнхэн багтжээ. Уильям Рандольф Херстийн амьдралаас сэдэвлэсэн "Иргэн Кейн" буюу Citizen Kane киног бүтээсэн байна.