Jump to content

Улаанхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаанхүү
ТөрсөнУлаанхүү
1907 он
Чин улс, Түмэд зүүн хошуу, Хөх хот
Нас барсан1988 оны 12 сарын 8
БНХАУ, Бээжин
Яс үндэсТүмэд Монгол
Бусад нэрЮнь Зө (云泽)
ҮндэстэнМонгол үндэстэн
Төгссөн сургуульМосквагийн Сүн Ятсэний нэрэмжит их сургууль
Улс төрийн намХятадын Коммунист нам

Улаанхүү (монгол: ᠤᠯᠠᠭᠠᠨᠬᠥᠤ; хятад: 乌兰夫; пиньинь: Wūlánfū; 1907 оны 12 сарын 23 – 1988 оны 12 сарын 8; хятад нэр нь Юнь Зө (云泽)) нь Өвөр Монголын Түмэд зүүн хошууны нутагт 1907 оны 12 сарын 23 нд төрсөн Монгол үндэстэн, ХКН-ын гишүүн бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Ороныг 1947-1966 онд захирч байсан анхны тэргүүлэгч дарга юм. 1966 оны Соёлын Хувьсгалын үед албан тушаал, намаасаа хөөгдөн, цөлөгдсөн. 1977 онд түүний хэргийг цагаатгаж, 1977 оноос зарим албан тушаалд томилогдон ажиллаж яваад 1988 оны 12 сард Бээжин хотод нас барсан.

Тэр бол БНХАУ-ын байгуулагдсан үеэс хойш Хятадын хамгийн өндөр албан тушаалд томилогдон ажилласан цор ганц өвөр монгол хүн юм.

1907 онд Манж Чин гүрний Түмэд зүүн хошууны нутаг, Хөх хотод төрсөн юншээбүү овгийн монгол үндэстэн. Тэрээр 1925-1929 онд ЗХУ-ын Москвагийн Сүн Ятсэний нэрэмжит их сургуульд сурч бэлтгэгдсэн. 1929 оноос Өвөр Монголын баруун хэсэгт ноёлж асан Гоминдан намын Фу Зуои генералын доор алба хааж байгаад 1941 онд Яньань хот руу очиж Хятадын Коммунист намд элсэж алба хаах болсон.

1947 онд Чэндэ хотын хуралд хятад, өвөр монголын төлөөлөгчид уулзсаны дүнд Өвөр Монголын баруун зүүн хэсгийг нэгтгэсэн Хятадын доторх автономит эрхтэй орон болгохыг харилцан зөвшилцөж, Өвөр Монголын Өөртөө Засах Ороныг байгуулахад, анхны тэргүүлэгч, ХКН-ын Өвөр Монголын нарийн бичгийн даргаар Улаанхүү сонгогдож, 1966 оны Соёлын хувьсгал хүртэл ажилласан.

1967-1969 онд хятадын генерал Тэн Хайчин тэргүүтэй хятадуудын хийсэн Өвөр Монгол дахь геноцидэд өртөж, "үндсэрхэг үзэлтэн, салан тусгаарлагч" гэж буруутгагдаж албан тушаал, намаас хөөгдөн цөлөгдсөн. 1977 онд түүний ялыг цагаатгаж, ХКН-ын Нэгдсэн фронтын ажлын хорооны дарга, Хятадын дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалд 1988 онд нас барах хүртлээ томилогдон ажилласан.

Улаанхүү нь хоёр эхнэрээс төрсөн дөрвөн хүү, дөрвөн охинтой байсан.

  1. Юнь Тин (1901-1975; 云亭), 3 хүү 1 охин төрүүлсэн.
  2. Юнь Ливэнь (1922-1995; 云丽文)
  1. Бөхөө (1926-2017)᠌: 1982-1993 онд Өвөр Монголын тэргүүлэгч дарга байсан.
  2. Убин (дараа нь нэрээ "У Кэли" гэж нэрээ сольсон) (1933-?)
  3. Ужиэ (1934-?)
  4. Юнь Шүби, хятад улс төрч Ши Гуанхуатай гэрлэсэн.