Jump to content

Улаан бүч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаан бүч

Улаан бүч бол Пионерын байгууллагын туг лугаа адил пионерын байгууллагад харьяалагдаж буйн бэлгэдэл юм.

Социалист, коммунист дэглэмтэй улс орны хүүхэд залуучуудын эвлэлдэн нэгдсэн байгууллагын гишүүд эрхэмлэн хэрэглэдэг байв. Улаан бүч нь гурвалжин хэлбэртэй бөгөөд бүчийг тусгай зангилаагаар урд талд нь уяж зангиддаг. Шинэ элсэгч сурагчдад ах эгч пионерын гишүүд хэрхэн зангидахын зааж өгдөг.

Улаан бүчийг Хятад, Вьетнам, Хойд Солонгос, Куба улсад пионерын байгууллагууд өдгөө ч эрхэмлэн хэрэглэсэн хэвээр байна. Харин бусад Монгол, Орос, Венесуэл, Зимбабве, Беларусь, Украин, Финланд гэх мэт улс орны хувьд албан бус байдлаар гагцхүү урлаг, спорт болон түүхэн ойн үйл ажиллагаанд хэрэглэж байна.

  • 1925 онд Монголын Пионерын байгууллага үүссэн цагаас улаан бүчийг зүүж хэрэглэдэг болсон.
  • 1989 оныг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид пионерын байгууллагад элсэж улаан бүч зүүдэг байв.
  • 1990 оноос эхлэн гуравдугаар ангиас Пионерын байгууллагад элсэн орсноор улаан бүч зүүж байлаа.

Хятадад улаан бүч нь хувьсгалт аллагад өртсөн хүмүүсийн цусыг билэгддэг.

Куба улсад улаан бүчийг сургуулийн сурагчид нэгдүгээр ангиас зургадугаар анги хүртэл зүүдэг аж.

Улаан бүчний гурван үзүүр нь коммунистууд, комсомолын гишүүд, пионерууд гэсэн гурван үеийн салшгүй холбоог бэлгэднэ.

Улаан бүч чуулга