Jump to content

Ус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.уhан
монгол кирилл.ус
халимаг кирилл.усн
Усны гурван төлөв: шингэн, хатуу (мөс), хий (агаар дахь).
Улаан цутгалан хүрхрээ, Өвөрхангай

Ус (H20 гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх)- устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө, үнэр, амтгүй шингэн байдаг. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй. Харин цельсийн -0Cхэмд хатуу (мөс), 100°C хэмд хийн (уур) төлөвт орно. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй. Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 90%-г ус бүрдүүлдэг. Амьдралыг тэтгэгч рашаан булаг, чандмань эрдэнэ юм.

Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус билээ. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын 1 болоод байна.

Хүн төрөлхтөн орчин үеийн шинэ технологийн дагуу клоннингийн буюу эсийн аргаар юуг ч хиймлээр хийж, гаргаж авч чадаж байна. Английн эрдэмтэд Долли хонь, Өмнөд Солонгосын эрдэмтэд нохойг эсийн аргаар гаргаж авсан байдаг. Тэр ч байтугай хүн хүртэл гаргаж болохыг нээгээд байна. Тэгвэл энд нэг л зүйлийг хүн төрөлхтөн гаргаж авч чадахгүй бөгөөд тэр нь УС. Хүн төрөлхтөний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол УС гэдгийг дахиад дурдая. Өдөр ирэх тусам дэлхийн дулаан, хуурай болж цэвэр усны нөөц багасаж хүний тоо, хэрэглээ хурдацтай өсөж байгаа энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаартай учирч ус 90-ээд оны картын бараа шиг болох аюул бий. Иймд та бүхэн усны үр ашиггүй хэрэглээгээ багасгаснаар хойч үе, үр хүүхэддээ цэвэр усаа үлдээж чадна.

Хүмүүс уснаас ихээхэн хамааралтай байдагт байгалийн эгдүүтэй егөөдөл оршин байдаг билээ. Онолын хувьд усны нөөц шавхагдашгүй юм.Учир нь зохистой ашигласан нөхцөлд чийгний эргэлтийн үрээр цаг ямагт сэргэж байдаг. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж байна.Мөн усны бохирдол ихээхэн аюул нүүрлэх боллоо. Усны урсгал 1000 жилд, секундын долиор дэлхийн эргэлтийг удаашруулдаг ажээ.

Бодит жишээ дурдая: АНУ-н нэгэн хот өдөрт зөвхөн 3 цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Атланта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаж байгаа бөгөөд Орме хот аль хэдийн дусал ч усгүй болжээ. Усыг одоо цистернээр л зөөж түгээж байна. Ус 9-13 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж хүмүүс усанд орохоор оочерлож, угаалын машинууд хүнгэнэж, хүмүүс аяга тавгаа угаана. Үүнээс хойш эсрэг процес эхэлж ус таслагдаж хотын хүн ам усгүй болох ба тэд энд тэнд цуглуулсан усаа дусал дуслыг нь гамнан цай уух гэх мэт зүйлүүдийг хийнэ. Бүхэл насаараа устай амьдарсан 55 настай Элизабет Тейн “Энэ зүйлд хэзээ ч дасахын аргагүй” гэж хэлж байна тэрээр цааш нь энэ 3 цагийн хугацаанд “пижигнэхгүй” бол болдогүйг хэлж байна. Гялс усанд ороод, хоолоо хийгээд, аяга тавгаа угаагаад, угаалгын машинаа ажиллуулна. Мөн өөр нэгэн иргэн хэлэхдээ “Энэ нь цаг хугацаа хойшоо ухарсантай адил байна” гэжээ. Мөн хотын захирагчын хэлснээр энэ хот одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75%-ийг зардаг болсон ба тус хотын хүн ам эрс багасах хандлагатай болсон байна.

Усан орчны өөр нэг онцлог бол темпратурын горим юм. усан орчинд темпратурын горим агаар, хуурай газрынхаас илүү тогтвортой байдаг. Энэ нь усны хувийн дулаан багтаамж их байдаг зэрэг физик шинжтэй холбоотой. Усны темпратурын горим илүү тогтвортой байгаатай холбогдож гидробионтууд дотор хуурай газартай харьцуулбал сненотерм бие махбодь илүү тархсан байдаг. Эвритерм зүйл үндсэндээ эх газрын жижиг усан сан, сэрүүн, хүйтэн бүсийн далай, тэнгисийн эрэг орчмын бүс зэрэг темпратурын хоног, улирлын хэлбэлзэл үлэмжхэн их байх хэсгүүдээр оршино. Усан орчинд гэрэл агаар хуурай газрынхаас маш бага. Усны гадаргуу дээр туссан гэрлийн ихэнх нь агаарт ойдог. Нар хичнээн ташуу тусна, ойлт төдий чинээ их байдаг. Иймээс өдрийн гэрэлтэй байх үе усны гүнд хуурай газрынхаас маш богино хугацаанд үргэлжилнэ. Жишээ нь: Африкийн Мадейр арлын орчимд зуны өдөр усан доор 30 м гүнд ердөө 5 цаг, 40 м гүнд 15 минут үргэлжилдэг ажээ. Гүн болох тутам гэрлийн хэмжээ буурах нь түүнийг ус шингээдэгтэй холбоотой.

Ус хангамжийг төвлөрсөн ус хангамжийг хувийн байгууллагууд хариуцдаг. Нэг ус хангамжийн байгууллагын үйлчлэх хүрээний хүн ам 2500-8.5 сая юм. Тус улсын ус хангамжийн 70 орчим хувийг гадаргын ус, 30 орчим хувийг гүний ус эзэлдэг. Ус хангамжийн 26 компани 338.500 км урттай түгээлтийн хоолойгоор дамжуулж 53.6 сая хүн амд өдөрт 15.750 сая литр усыг хүргэдэг. Нийт 4520 усан сан, 1690 Ус хангамжийн бүстэй. Усыг цэвэршүүлэхдээ тунадасжуулалт, шүүлт, хлоржуулалтын арга болон шинэ технологи болох GAC /мөхлөгт идэвхижүүлсэн нүүрс/, шүүлтүүр озонжуулалт, хэт ягаан туяаны арга зэрэг 1220 ажиллагааг хамруулдаг. Ихэнх өрх нийтийн ус хадгалах газар, ус түгээгүүрийн худгаас усаа авч, гэртээ нөөцлөн хэрэглэдэг. Ус хангамжийн байгууллага нь байнга алдагдалтай ажилладаг. Усны үнэ маш бага учраас иргэд болон аж ахуйн нэгжүүд усанд дэндүү гамгүй ханддаг. Усны нөөцөөр хомс гэгддэг говийн бүсийн нутагт уул уурхайн үйлдвэрлэл хөгжих төлөвтэй байгаа. Гэвч говийн бүсэд усны нэгдсэн судалгаа байхгүй. Уурхай дагасан хот байгууллаа гэхэд ундны усны чанар нь маш муу. Эрдэс давс ихтэй шорвог устай. Усыг цэвэршүүлэн дахиж ашигладаг тогтолцоо огт байхгүй.Ус нь тодорхой хугацаанд байх ёстой хэмжээнээсээ давж, чанарын стандарт хангахгүй байгаа усны илүүдлийг тухайн бүсээс шалтгаалж шийдвэрлэж болдог. Ус хангамжийн байгууллагын үйлчлэх хүрээний хүн ам 2500-8.5 сая юм. Тус улсын ус хангамжийн 70 орчим хувийг гадаргын ус, 30 орчим хувийг гүний ус эзэлдэг. Ус хангамжийн 26 компани 338.500 км урттай түгээлтийн хоолойгоор дамжуулж 53.6 сая хүн амд өдөрт 15.750 сая литр усыг хүргэдэг. Нийт 4520 усан сан, 1690 Ус хангамжийн бүстэй. Усыг цэвэршүүлэхдээ тунадасжуулалт, шүүлт, хлоржуулалтын арга болон шинэ технологи болох GAC /мөхлөгт идэвхижүүлсэн нүүрс/, шүүлтүүр озонжуулалт, хэт ягаан туяаны арга зэрэг 1220 ажиллагааг хамруулдаг.

Ус хэмнэх энгийн аргууд

[засварлах | кодоор засварлах]

Гал тогоондоо ус хэмнэх аргууд: Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл.Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла. Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй.

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай.Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ.Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга.Ус багб хэргэлдэг шүршүүртэй бол , хуучны зарим шүршүүр усыг хэт их гоожуулж алддаг.

Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна.Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай. Энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв. Ус хэмнэлттэй зарцуулдаг жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа 3 литр хүртэл ус хэмнэх боломжтой.

Бусад ус хэмнэх аргууд: Угаалгынхаа машиныг хэмжээнд нь хүртэл усаар дүүргэсний дараа хувцас хунараа хийж угааж бай. Тэгвэл олон эдлэл угаах боломжтой болж байна.Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга ,усаараа та цэцэг ногоогоо усалж болно, энэ ус нь организ тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ.Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.

Ус дутагдахад яах вэ

[засварлах | кодоор засварлах]

Шингэнээ 1% алдахад: Цангана.

Шингэнээ 2% алдахад: бие тавгүйрхэж, хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 % алдана.

Шингэнээ 6% алдахад: Нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлнэ. Хэл яриа ойлгомжгүй болно.

Шингэнээ 10% алдахад: Биеийн дулааны тэнцвэр алдагдана. Эсүүд үхэж эхэлнэ.

Шингэнээ 11% алдахад: Бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж шаардлагатай болно.

 Commons: Ус – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ гидрологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ хоол ундны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.