Jump to content

Фрэнсис Фукуяма

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фрэнсис Фукуяма

Ёшихиро Фрэнсис Фукуяма (англи. Yoshihiro Francis Fukuyama; 1952 оны 10-р сарын 27-нд Чикаго хотод төрсөн) — америкийн философч, улс төр судлаач, улс төрийн эдийн засагч бөгөөд япон гаралтай зохиолч. Стэнфордын Их сургуулийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан. Тэрээр өмнө нь Жонс Хопкинс Их сургуулийн Олон улсын ахисан түвшний судалгааны сургуулийн профессор, Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн захирлаар ажиллаж байсан. 2012 оны 2-р сараас эхлэн Стэнфордын Их сургуулийн Фриман Сполигийн нэрэмжит Олон улсын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаачаар ажиллаж байна.

Фукуяама "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" (1992) номоороо алдаршсан бөгөөд тэрээр либерал ардчилал дэлхий даяар тархсан нь хүн төрөлхтний нийгэм соёлын хувьслын төгсгөлийн цэг болж, хүн төрөлхтний засаглалын эцсийн хэлбэр болж чадна гэж тунхагласан юм. Түүний бүтээл 20 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд шинжлэх ухааны нийгэмлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их асуудал үүсгэж шуугуйлсан юм.

Фрэнсис Фукуяама 1952 оны 10-р сарын 27-нд АНУ-ын Чикаго хотын Хайд Парк дүүрэгт төрсөн. Түүний эцгийн өвөө нь 1905 онд Орос-Японы дайнаас болж Америк руу дүрвэн баруун эрэгт өөрийн дэлгүүрээ нээж чаджээ. Түүний аав Ёшихиро Фукуяма нь Чикагогийн Их Сургуульд шашны социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан, Христийн Нэгдсэн Сүмийн Үндэсний Зөвлөлд олон жил ажилласан протестант шашинтай нэгэн байв. Фрэнсисийн ээж Тошико Кавата нь Киото хотод төрсөн бөгөөд Киотогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг үндэслэгч, Осака хотын их сургуулийн анхны ерөнхийлөгч Широ Каватагийн охин байв. 1949 онд тэрээр Америкт үргэлжлүүлэн суралцахаар явж, ирээдүйн нөхөртэйгээ танилцаж хүүгээ төрүүлсний дараа тэрээр гэрийн эзэгтэй болжээ.

Фрэнсис Фукуяамагийн айлын ганц хүүхэд байв. Тэрээр бага насаа Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт өнгөрөөсөн. Тэрээр Японы соёлтой бага холбоотой байсан бөгөөд япон хэл сураагүй байна. 1967 онд гэр бүл нь Пеннсилвани руу нүүхэд Фрэнсис ахлах сургуульд орсон. Гэрийн эрдэм шинжилгээний уур амьсгал нь түүний хувийн шинж чанарыг төлөвшүүлэхэд асар их нөлөө үзүүлж, түүнийг "эрдмийн гэр бүлийн бүтээгдэхүүн" болгосон гэж хожим нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Фукуяама нэгэн ярилцлагадаа өвөг эцгээсээ шинжлэх ухааныг өвлөн авсан тул өөрийгөө "төрөлхөөсөө академич" гэж мэдэгдэж байжээ.

Фрэнсис Фукуяама Корнеллийн их сургуульд бакалаврын зэрэг авсан бөгөөд Аллан Блумын удирдлаган дор улс төрийн гүн ухаанд суралцжээ. Тэрээр анх Йелийн их сургуулийн харьцуулсан уран зохиолын чиглэлээр аспирантурт орж, Парист очиж, Роланд Барт, Жак Деррида нараас зургаан сар суралцсан боловч сонгосон шинжлэх ухааны судалгааны чиглэлдээ урам хугарч, АНУ-д буцаж ирээд Харвардын их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан руу оржээ. Тэнд тэрээр Сэмуэл Хантингтон, Харви Мэнсфилд нараас суралцсан байна. "Хантингтон миний Харвардын их сургуулийн багш байсан бөгөөд өнөөг хүртэл миний найз хэвээр байна" гэж Фукуяама хожим бичжээ. 1981 онд тэрээр Ойрхи Дорнодод ЗХУ-ын хөндлөнгийн оролцооны аюулын тухай диссертацаар Харвардад улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Гэсэн хэдий ч үүнээс өмнө 1979 онд (тэр үед 1983-1989, 1995-1996 онд) АНУ-ын хамгийн эртний судалгааны нэр хүндтэй төвүүдийн нэг болох "RAND" (англи. research and development — судалгаа ба хөгжил)-д ажилд орсон байна.

Тэрээр докторын зэрэг хамгаалсны дараахан Калифорни, Лос Анжелесийн их сургуулиудад зочин багшаар ажиллах урилга хүлээн авсан. 1981-1982 онд (дараан нь 1989 онд) Ф.Фукуяма АНУ-ын Төрийн департаментад эхлээд Ойрхи Дорнодын бодлого хариуцсан мэргэжилтэн, дараа нь Европын цэрэг-улс төрийн асуудал эрхэлсэн газрын дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Ливан дахь Палестины засаг захиргааны тухай хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Зөвлөлт судлалаар ажиллаж байжээ.

Фукуямагийн анхны бөгөөд хамгийн алдартай ном болох "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" (англи. The End of History and the Last Man) нь 1992 онд хэвлэгдсэн бөгөөд зохиолчдоо тэр даруйдаа түүний бодож байгаагүй тийм алдар нэрийг авчирсан юм. Ийм алдартай болсон шалтгааныг зарим судлаачид, хэвлэгдсэн газар, цаг хугацааны азтай давхцлыг онцлон тэмдэглэв: уг ном нь Зөвлөлт Холбоот Улс нуран унасан, барууны ерөнхий стгэл хөөрлийн нөхцөлд бүтээгдсэн юм.