Хааны нар

Хааны нар (Солонгос: 주군의 태양) бол 2013 онд Өмнөд Солонгосын телевизээр гарч эхэлсэн цуврал кино юм. Киноны гол дүрд Су Жи-Соб, Хон Хё-Жин нар тогложээ. Аймшгийн-романтик инээдмийн бүтээлийн зохиолыг Хонгийн эгч дүүс бичсэн бөгөөд SBS сувгаар 17 ангит тус цуврал киног 2013 оны 8 сарын 07-ноос 10 сарын 03 хүртэл гаргасан байна.

Хааны нар
Киноны бусад

Англи нэрүүд

The Master's Sun

The Sun of My Master; The Sun of the Lord; Mr. Joo's Miss Tae

Төрөл жанр Романтик инээдэм

Зөгнөлт; Аймшиг; Нууцлаг

Зохиолч Хонгийн эгч дүүс
Найруулагч Жин Хёк
Дүрүүд Со Жи-Соб

Хон Хё-Жин

Хөгжмийн зохиолч Өө Жүнсүн
Уугуул нутаг Өмнөд Солонгос
Эх хэл Солонгос
Анги 17
Бүтээл
Гүйцэтгэх продюссер Сон Жон-Хен
Продюссерууд Ким Жин-Гын

Ли Ён-Жун

Нэвтрэх хугацаа 60 минут
Продакшн Bon Factory Worldwide
Цацалт
Анх нэвтрүүлсэн

суваг

Seoul Broadcasting System

(Сөүлийн өргөн нэвтрүүлгийн тогтолцоо)

Анх цацсан

хугацаа

8 сарын 7-10 сарын 3, 2013
Нэмэлт холбоос
Website

Ерөнхий агуулга[засварлах | кодоор засварлах]

Жу Жун-Вон (Су Жи-Соб) бол томоохон их дэлгүүр, зочид буудлыг багтаасан Kingdom конгломератын гүйцэтгэх захирал юм. Тэрбээр ослын дараа хий үзэгдэл харж эхэлсэн дүнсгэр Тэ Гүн-Шил (Гонг Хё-Жин) -тэй уулздаг. Гүн-Шил Жун-Вонтой уулзахад түүнийг дагадаг, айлгадаг, унтуулдаггүй сүнснүүд алга болдог. Иймээс Гүн-Шил Жун-Воны араас ухаангүй дагана. Гүн-Шилд Жун-Вон хэрэгтэй шиг, Жун-Вонд Гүн-Шил маш хэрэгтэй нэгэн болно. Улмаар бие биедээ дурлаж хайрлана.

Дүрүүд[засварлах | кодоор засварлах]

Гол дүр[засварлах | кодоор засварлах]

  • Хон Хё-Жин буюу Тэ Гүн-Шил
Гүн-Шил бол хөөрхөн залуухан бүсгүй. Тэр бүсгүй маш гэгээлэг, сайхан сэтгэлтэй нэгэн. Гэхдээ асар том осолд орсоноор сүнс харах чадвартай болчихдог. Сүнснүүд түүнийг тасралтгүй дагана: зарим нь өөрсдийнхөө сүүлийн хүслийг биелүүлэхийг хүснэ, гэтэл зарим нь зүгээр л айлгана. Энэ бүгдээс болж Гүн-Шил гадагшаа чөлөөтэй гарч хүмүүстэй энгийн харилцаж чадахаа байсан байна. Тэр тэгж явж байхдаа Kingdom худалдааны төвийн захирал буюу ерөнхийлөгчийн гар хүрмэгц түүнийг дагаж зовоож буй сүнснүүд ор мөргүй алга болж байгааг мэдээд тэрхүү захиралд ойр байхын тулд цэвэрлэгчээр ажилд орно. Цэвэрлэгч байж байгаад нарийн бичгийн дарга буюу тусгай үйлчлүүлэгч хүлээн авагч болсоноор түүний амьдрал улам сонирхолтой болдог.
  • Су Жи-Соб буюу Жу Жун-Вон
Жу Жун-Вон Kingdom Group-ын ерөнхийлөгч. Боловсон, өөртөө итгэлтэй, нэр төртэй, их зантай, мөнгө сайн олдог бизнесмен, Жун-Вон бүхий л харилцаагаа үнэ мөнгөөр хэмждэг. Маш залуухан байхдаа хүн барьцаалах хэрэг буюу өөрөө хулгайлагдаж байсан гунигт дурсамж нь ном унших, юм унших боломжгүй шаналгаатай болгосон байдаг. Сүнс харах гайхалтай чадвартай Гүн-Шилтэй учирсанаар тэр нас барсан найз бүсгүй Хээ-Жүүтэй холбогдож чадна гэж итгэх бөгөөд Жун-Воны ээжийн 10 тэрбумын үнэт "сондор зүүлт"-ийг эргүүлэн олох боломжтой гэж боддог.

Үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Анги Анх удаа

өргөн нэвтрүүлгээр

гаргасан огноо

Дундаж хүлээн авагчид
TNmS AGB Nielsen
Улс

даяар

Сөүл Улс

даяар

Сөүл
1 8 сарын 7, 2013 17.5% 21.6% 13.6% 14.8%
2 8 сарын 8, 2013 15.9% 19.0% 14.4% 15.8%
3 8 сарын 14, 2013 17.1% 20.2% 15.2% 16.6%
4 8 сарын 15, 2013 17.6% 19.5% 16.8% 17.6%
5 8 сарын 21, 2013 17.3% 19.5% 16.2% 17.4%
6 8 сарын 22, 2013 19.5% 22.6% 16.6% 17.5%
7 8 сарын 28, 2013 17.0% 18.9% 16.1% 17.2%
8 8 сарын 29, 2013 17.6% 20.2% 17.8% 19.2%
9 9 сарын 4, 2013 17.2% 20.0% 16.8% 18.3%
10 9 сарын 5, 2013 17.3% 20.0% 17.3% 18.5%
11 9 сарын 11, 2013 17.9% 20.8% 18.3% 20.0%
12 9 сарын 12, 2013 19.7% 23.8% 19.3% 20.4%
13 9 сарын 19, 2013 15.6% 17.0% 14.8% 15.7%
14 9 сарын 25, 2013 18.4% 20.9% 18.4% 20.0%
15 9 сарын 26, 2013 19.3% 21.5% 19.1% 19.7%
16 10 сарын 2, 2013 18.9% 22.3% 19.7% 20.9%
17 10 сарын 3, 2013 21.1% 24.4% 21.8% 23.6%
Дундаж 18.0% 20.7% 17.2% 18.4%

Шагнал ба нэр дэвшилт[засварлах | кодоор засварлах]

Он Шагнал гардуулах ёслол Ангилал Нэр дэвшигч Үр дүн
2013 6 дахь Korea Драма шагнал Хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин шагнал Хон Хё-Жин Нэр дэвшсэн
Шилдэг залуу жүжигчин Kim Myung-soo Нэр дэвшсэн
2 дахь APAN Оддын шагнал Хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал Су Жи-соб Нэр дэвшсэн
Хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин шагнал Хон Хё-Жин Нэр дэвшсэн
Шилдэг залуу эмэгтэй жүжигчин Kim Yoo-ri Ялсан
5 дахь MelOn Хөгжмийн шагнал Шилдэг OST Touch Love – Yoon Mi-rae Ялсан
15 дахь Mnet Азийн хөгжмийн наадам Шилдэг OST Ялсан
SBS Драма шагнал Хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал in a Miniseries Су Жи-соб Ялсан
Хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин шагнал in a Miniseries Хон Хё-Жин Нэр дэвшсэн
Богино цувралын эрэгтэй онцгой дүрийн шагнал Choi Jung-woo Нэр дэвшсэн
Богино цувралын эмэгтэй онцгой дүрийн шагнал Kim Mi-kyung Ялсан
Сүлжээнүүдийн алдарт шагнал Су Жи-соб Нэр дэвшсэн
Шилдэг хосын дүрийн шагнал Су Жи-соб and Хон Хё-Жин Нэр дэвшсэн
Seo In-guk and Kim Yoo-ri Нэр дэвшсэн
Шинэ одын шагнал Seo In-guk Ялсан
Kim Yoo-ri Ялсан
Шилдэг арван од Су Жи-соб Ялсан
2014 50 дахь Baeksang урлагийн шагнал Хамгийн алдартай эрэгтэй жүжигчин (ТВ) Су Жи-соб Нэр дэвшсэн
Seo In-guk Нэр дэвшсэн
Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин (ТВ) Хон Хё-Жин Нэр дэвшсэн
9 дахь Сөүл Олон улсын Драма шагнал Солонгосын гайхалтай драма Master's Sun Нэр дэвшсэн
Солонгосын гайхалтай драма OST You Make Me Go Crazy – Hyolyn Нэр дэвшсэн
Touch Love – Yoon Mi-rae Нэр дэвшсэн
Ард түмний сонголт эрэгтэй жүжигчин Су Жи-соб Нэр дэвшсэн
Ард түмний сонголт эмэгтэй жүжигчин Хон Хё-Жин Нэр дэвшсэн
7 дахь Солонгосын Драма шагнал Шилдэг OST Touch Love – Yoon Mi-rae Нэр дэвшсэн

Олон улсад гаргасан байдал[засварлах | кодоор засварлах]