Хамар даваа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хамар даваа нуруу (Хамар-Дабан) бол Байгал Нуурын Өмнөд, Зүүн-Баруун тийш сунгах уулс юм.

Тойм[засварлах | edit source]

Эрхүү муж , Буриад улсын хооронд хил байна. Байгал нуурын эрэг болон Хамар давааны хооронд  Сибирийн Төмөр зам (Зүүн Сибирийн төмөр зам, ВСЖД) үргэлжилдэг.

Хамар даваа уулсын хойд хэсэг нь баян ургамалтай Ар Байгалийн хамгийн чийглэг бүс (хур тунадас 1200 мм тухай), өмнөд хэсэг нь тундр ургамалтай. Эрт үеэс хадгалсан шилмүүст ой модод улиас, хус, өндөр уулын хээр, давжаа нарс ба давжаа хус харагдаж болно.

Уулын төв хэсэгт 1968 онд Байгал нуурын Улсын Байгалийн Биосферийн нөөц газар бий болсон.

Хамгийн өндөр оргил нь Байшинт уул (орос Байшинт-Ула; 2995 м) эсвэл Хаан уул (орос Хан-Ула; 2396 м). Хамгийн хялбар хандах уул болох Черскийн оргилт (пик Черского;2090 м) жил бүр мянга мянган жуулчид очино.

Хамар даваа нуруу олон нууртай. Хамгийн сайн мэдэгдэх нь Булгант нуур (Соболиное озеро). Жижиг нуурууд нь Патовое нуур (Патовое озеро), Боохолдойн нуур (Чёртово озеро).

Гол горхи нь Хөтөлөг гол (Утулик), Өлөнх гол (Снежная), Химни гол (Темник), Хар мөрөн (Хара-Мурин). Гол амьтад нь бол хүрэн баавгай, хандгай, чоно, үнэг, хэрэмэгэл сойр, бидэрт самарчшаазгай, тоншуул, хөх ногтруу. Гол загас нь бол  хадран, зэвэг, болон ялаагана зэрэг загас байна.

Зураг[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

(Орос)