Эгэл сойр
Эгэл сойр | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Tetrao urogallus Линней, 1758 |
Эгэл сойр (Tetrao urogallus), урьд Сойр, Ердийн сойр гэгдэж байсан, нь 100 см урт, 6.7 кг жинтэй томхон шувуу бөгөөд Европын хойд хэсэг, Азид амьдарна.
Хамгийн ойр холбоотой болох Нургийн сойр нь Оросын зүүн хэсэг, Хятад, Монголын хойд хэсгээр нутагладаг.
Дэд зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]- T. urogallus cantabricus - Испани
- T. urogallus aquitanicus - Пиренейн уулс
- T. urogallus major - Төв Европ (Альпийн нуруунаас Эстони)
- T. urogallus rudolfi - Зүүн өмнөд Европ (Болгар , Украин)
- T. urogallus urogallus - Скандинав; Шотландруу тархсан (1837)
- T. urogallus karelicus - Финланд,
- T. urogallus lonnbergi - Kola Peninsula
- T. urogallus pleskei - Беларусь, Орос
- T. urogallus obsoletus - Хойд Европын Орос
- T. urogallus volgensis - Зүүн өмнөд Европын Орос
- T. urogallus uralensis - Уралын нуруу, баруун Сибирь
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Эрэгчин, эмэгчин нь биеийн хэмжээ болон өнгө зүсээр ялгаатай тул төвөггүй танигдана. Эрэгчин сойр биеэр том, 74-115 см урт, 3.3-6.7 кг жинтэй ба далавчаа дэлгэхэд 1.2 м хүрнэ. Их бие нь хар саарал, хар бор ба цээжин хэсэг нь солонгорсон хар ногоондуу өнгөтэй. Гэдэс, сүүлний дотоод хэсэг нь зүйлээс шалтгаалан хар, цагаан байдаг. Эмэгчин нь жижиг, хошуунаас сүүл хүртэл 54-64 см, далавчаа дэлгэхэд 70 см ба 1.5-2.5 кг жинтэй юм. Ар нуруун хэсэг нь бор ба хар, мөнгөлөг судалтай. Өвөр хэсэг нь илүү цайвар, шаргалдуу байна.
Эгэл сойрын хөл нь өд сөдөөр бүрхэгдсэн байх ба хүйтэнд тэсвэрлэхэд зохицжээ. Нүдний дээд талд улаан толботой ба Германы анчдын хэлэнд үүнийг нь "сарнай" гэдэг байна. Эгэл сойрын өндөг тахианы өндөгтэй хэлбэр хэмжээгээр ойролцоо ба илүү бор цоохор толботой байдаг аж.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Тэд навч, жимс, шавьж, өвс гээд олон төрлийн зүйлээр хооллоно. Өвөл болоход ихэнх цагийг гацуур, нарс, жодоо зэрэг модон дээр суун өнгөрөөж модны навч шилмүүс голдуу иддэг.
Үржил
[засварлах | кодоор засварлах]8 өндөг багтахаар хэмжээтэй үүрэнд 12 ба түүнээс дээш өндөг гаргана. Ховор тохиолдолд 4-5 өндөг байдаг. Өндөгнөөс хагарсан дэгдээхэй нь эрвээхэй, шоргооолж, цох болон өт, авгалдайгаар хооллодог. Хурдан өсөж томрох ба 3-4 долоо хоноод богино зайд нисэж сурдаг.