Харсун бэгбаатар

Харсун бэгбаатар

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Шар шувуутан
Овог: Strigidae
Төрөл: Surnia
Duméril, 1806
Зүйл: S. ulula
Латин нэр
Surnia ulula
(Карл Линней, 1758)
Surnia ulula ulula

Харсун бэгбаатар (Surnia ulula) нь дунд хэмжээний шар шувуу юм. Surnia төрлийн ганц амьд зүйл болно.

Энэ шувуу нь 35-43 см урт, далавчаа дэлгэхэд 69-82 см. Бөөрөнхий толгой, шар нүдтэй ба далавчны хэлбэр, урт сүүл нь шонхор шувуутай төстэй. Харсун бэгбаатар Хойд Америк, Евразийн ой тайгад нутаглан, модны хонгил нүх, эсвэл өөр томхон шувууны орхисон үүрэнд амьдардаг.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Тэд оготно, зурам зэрэг мэрэгч, хөөндэй гэх мэт шувуу барьж иднэ. Харсун бэгбаатар маш сайн сонсголтой ба мэрэгчдийн гаргасан чимээгээр цасруу шунган барьдаг байна.

Энэ шувуу нь нүүдэллэхгүй ба өдрийн цагт идэвхтэй, шөнө унтдаг аж.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Surnia ulula – Викимедиа дуу дүрсний сан