Хаш (Өгэдэй хааны хүү)
Jump to navigation
Jump to search
Хаш хунтайж нь Өгөдэй хааны тав дахь хүү бөгөөд Хайду хааны эцэг. Түүний нэрийг анх өгөхдөө Хашин улс буюу Тангуд улсын нэрийг өгчээ. Сүүлд том болоод бор дарсанд орсноос нэрийг нь Хаш хэмээн солиод, Хашин улсыг Тангуд нэрлэхээр болсон. Хаш хунтайж нь их хатан болох Бэхрин овгийн Шибкан буюу Шивхэн хатнаас төрсөн Хайду мөн Төмөрбулаг гэх хөвүүдтэй байсан. Хожим ууган хүү Хайду нь 1265-1301 он хүртэл Өгэдэйн улсыг захирч, Их Юань гүрэнтэй удаан хугацаанд буюу насан эцэс болтлоо дайтаж байсан.
Гэр бүл[засварлах | edit source]
Эцэг,эх
- Эцэг:Өгөдэй хаан
- Эх:Борогчин хатан
Ах, дүүс[засварлах | edit source]
Үр хүүхэд
- Их хатан:Шабкана хатан
- Ууган хүү:Хайду хаан
- Бага хүү:Төмөрбулаг тайж