Хенри Эгард Уоллес
Хенри Уоллес | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улсийн 33 дахь дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1941 оны 1 сарын 20 – 1945 оны 1 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Франклин Рузвельт |
Өмнөх | Жон Гарнер |
Дараах | Харри Трумэн |
АНУ-ын худалдааны 10 дахь нарийн бичгийн дарга (Сайд) | |
Албан тушаал хашсан 1945 оны 3 сарын 2 – 1946 оны 9 сарын 20 | |
Ерөнхийлөгч | |
Өмнөх | Жесс Жонс |
Дараах | Эверэлл Харриман |
АНУ-ын 11 дэх хөдөө аж ахуйн нарийн бичгийн дарга (Сайд) | |
Албан тушаал хашсан 1933 оны 3 сарын 4 – 1940 оны 9 сарын 4 | |
Ерөнхийлөгч | Франклин Рузвельт |
Өмнөх | Артур Хайд |
Дараах | Клод Викард |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Хенри Агард Уоллес 1888 оны 10 сарын 7 АНУ, Айова муж улс, Ориент |
Нас барсан | November 18, 1965 АНУ, Коннектикут муж улс, Данбөри | (77 насалсан)
Улс төрийн нам |
|
Эхнэр, Нөхөр | Ило Браун (г. 1914) |
Хүүхэд | 3 |
Боловсрол | Айова мужийн их сургууль (BS) |
Гарын үсэг | |
Хенри Эгард Уоллес – (Англи: Henry Agard Wallace; 1888 оны 10 дугаар сарын 7-нд АНУ-ын Айова мужийн Эдэйр Коунтид төрсөн-1965 оны 11 дүгээр сарын 18-нд нас барсан) нь АНУ-ын улс төрийн зүтгэлтэн, ажил хэрэгч хүн, сэтгүүлч.
Айовагийн их сургуулийг мал аж ахуйчаар 1910 онд төгсөөд малын фермд ажилласан. Мөн өөрийн гэр бүлийн сонины редактораар давхар ажиллаж байжээ.
1933-1940 онд Франклин Рузвельт түүнийг АНУ-ын Хөдөө аж ахуйн сайдаар томилсон.
1941-1945 онд АНУ-ын 33 дахь Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.
1945-1946 онд АНУ-ын Худалдааны сайдаар ажиллаж, Ерөнхийлөгч Харри Трумэний үед огцорсон.
1948 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн байгуулсан “Прогрессив” /Хөгжил-Дэвшил/ намаас нэр дэвшиж ялагдаад улс төрөөс холдсон байна.
Тэрээр Х.Трумэний хэрэгжүүлсэн "Маршаллын төлөвлөгөөг" эсэргүүцэгч байсан бөгөөд түүний либерал үзэлтэй гэдэг байжээ.
АНУ-ын Коннектикут мужийн Данбери хотод 1965 оны 11 дүгээр сарын 18-нд нас барсан.
1944 онд Монголд айлчилсан нь
[засварлах | кодоор засварлах]Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Хенри Эгард Уоллес 1944 оны 5 дугаар сард ЗХУ-д албан ёсоор айлчилж, 6 дугаар сарын сүүлчээр Хятад улсад айлчлаад буцах замдаа Улаанбаатарт 7 дугаар сарын 2-нд бууж 2 хоног зочилсон нь тус улсад айлчилсан хөрөнгөтөн орны буюу АНУ-ын анхны өндөр түвшний зочин байлаа. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлт-Хятадын харилцааг "нэвт мэддэг", бас монголоор ярьдаг, америкийн хятад судлаач, монголч эрдэмтэн Оуэн Латтимор, орос хэлтэй эдийн засагч Жон Хазард, Төрийн департаментын хятадын хэлтсийн дарга Ж.Винсент нар дагалдан ирсэн байна.
АНУ-ын төрийн дээд зиндааны анхны зочдыг Монголын удирдагчид хүндэтгэн угтаж, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан өөрийн биеэр онгоцны буудалд угтаж авч улс орныхоо туулсан зам, бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ Монгол нь тусгаар тогтносон улс болохыг онцолж, фашизмын эсрэг тэмцэж байгаа Холбоотон гүрнүүдийг анхнаасаа дэмжиж буйгаа онцгойлон илэрхийлж байжээ.
Мөн ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуайг хотын дарга болгож, Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Дамбыг албан ёсоор дагалдах хүнээр, эрдэмтэн Б.Ринченг орчуулагчаар ажиллуулсан байна.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид ДЯЯ-ны Хэлтсийн дарга Б.Болд, Гомбосүрэн нарыг ахлах дэслэгч цолтой формоор хувцаслан хамгаалагчаар томилон ажиллуулжээ.
Х.Э.Уоллес Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын Зис 101 машинаар, Засгийн газрын Нүхтийн амралтын хоёр давхар дүнзэн байшин, дэргэд нь барьсан 12 ханатай Монгол гэрт байрлуулж, хамгаалан үйлчилжээ. Дэд Ерөнхийлөгч өдрийн цагт гэрт, шөнө байшинд хоноглож Гандан хийд, Биокомбинат, Улсын их сургуульд зочилж, тэнд 2 микроскоп бэлэглэж өгөөд, орой нь Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжиг үзэж сонирхсон байна.
Дэд Ерөнхийлөгч Хэнри Уоллес нутаг буцахаар онгоцоор хөөрсөн боловч ЗХУ-ын Эрхүү хотод цаг агаар муу байснаас удалгүй буцаад дахин газардсан байдаг. Өмнө очсон Гандан хийдээр дахин "бэлдсэн жүжиг байж уу гэж шалгах" зорилготой байсан байх /таамаглал/ гээд очиж үзээд нэг хоноод ниссэн ажээ. Үүнээс улбаалж "АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд хоёр удаа айлчлав" гэсэн яриа тухайн үед гарч байжээ.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн явах замын дагуу болон очих газруудад нь байнга хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зохиож, шөнийн цагт байрных нь гадна талд аюулаас хамгаалах газрын офицеруудыг ахлагчийн дүрэмт хувцас өмсгөн, автомат буугаар зэвсэглэн хамгаалсан байдаг.
Энэхүү айлчлалын үндсэн зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Ялтын бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын тухайд Америкийн байр суурийг бэлтгэх үүднээс БНМАУ-ын бодит байдалтай танилцах, тус улсын Зөвлөлт, Хятадын харилцаанд эзлэх байр суурийг тодруулах явдал байсан юм.
Америйкийн Дэд Ерөнхийлөгч Х.Уоллес Монголд айлчилснаар манай орны тухай америкчууд ямар нэг бодит ойлголттой болж авчээ. Дэд Ерөнхийлөгчөөс Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ф.Д.Рузвэльтэд бичсэн тайландаа: “Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа мундахгүй байна. Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй зүйл боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл. Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн онцлон тэмдэглэсэн нь БНМАУ-ын талаарх Ф.Рузвельтийн үзэл хандлагад эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын “статус квог” хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргахад АНУ болон Их Британид тодорхой нөлөө үзүүлсэн юм.