Хотон (шувуу)
Appearance
- Адил нэрт өгүүллийг үзэх бол Хотон (салаа утга)-г дараарай.
Хотон | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Австрали хотон (Pelecanus conspicillatus).
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||
Хотон[1] нь том биетэй, хошуундаа хальсан ууттай, усны шувуу юм. Антарктидаас бусад бүх тивд олдоод байна. Хотонгийн төрлүүд дотор хамгийн жижиг нь Бор хотон ба 2.75кг жинтэй, 106см урт, далавчаа дэлгэсэн урт нь 1.83м байна. Хамгийн том нь Австрали хотон 15кг жинтэй, 183см ба далавчаа дэлгэсэн урт нь 3.5м байна. Хотон шувуу богино, хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлнэ. Хөл нь 4 хуруутай ба сарьсан хальсаар холбогдсон байдаг. Өргөн богино сүүл нь 20-24ш өдтэй.
Төрлүүд
[засварлах | кодоор засварлах]-
Бор хотон
Pelecanus occidentalis -
Перугийн хотон
Pelecanus thagus -
Америкийн цагаан хотон
Pelecanus erythrorhynchos -
Цагаан хотон
Pelecanus onocrotalus -
Борцгор хотон
Pelecanus crispus -
Ягаан нуруут хотон
Pelecanus rufescens -
Толбот хотон
Pelecanus philippensis -
Австрали хотон
Pelecanus conspicillatus
Толбот ба Борцгор хотон нь хамгийн ховор төрөл болох ба өдгөө 10,000-20,000 орчим тоологдоод байна. Хамгийн түгээмэл нь Австрали хотон гэгддэг.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
монгол кирилл. | хотон |
халимаг кирилл. | хорд |
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-д пеликан гэх үгийг хотон шувуу, хорд шувуу гэж, Мунын Бямбын (хал. Мунин Бембә; Орос: Б.Д. Муниева) гардан найруулсан "Калмыцко-Русский словарь" (1977)-д хорд гэх үгийг пеликан гэж тус тус орчуулан бичсэн байдаг. Халимагаас бусад газрын Монголчууд Хотон бус Хорд гэж нэрлэдэг эсэхийг цаашид тодруулвал зохино.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Хотон – Викимедиа дуу дүрсний сан