Хувиршгүй гэлээ (С.Оюун, С.Баатарсүх)
Шүлэг: С.Оюун
Хөгжим: С.Баатарсүх
ХУВИРШГҮЙ ГЭЛЭЭ
Тэнгэрийн дагина сайхан бүсгүй
Тэр шөнө зүүдэнд минь уулзлаа
Хосгүй цэнхэр хувцсаа өгч
Хошмогтой дээлийг минь авъя гэлээ
Дт: За гэлээ [х4]
Этгээд сонин гутлаа тайлж
Ээтэн гутлыг чинь өмсье гэлээ
Уран гоё малгайгаа авч
Улаан пансан алчуураа гэлээ
Дт: Ав даа гэлээ [х4]
Дээдсийн заяат ухаанаа хайрлая
Дээл хувцас шиг сэтгэлээ гэлээ
Ямар ч байлаа сэтгэлээ солихгүй
Яргуй дээлийг чинь өмссөн ч хувиршгүй гэлээ
Дт: Хувирахгүй гэлээ [х4]
Дууны тухай
[засварлах | кодоор засварлах]1979 онд бүтсэн энэ дуугаа С.Баатарсүх джазз-рок дуу хэмээдэг. С.Оюуны шүлгийн түүврээс дууны шүлгээ авсан гэдэг. Энэ дуу 1979-1982 онд Свердловск хотын оюутны “Найрамдал” хамтлагийн урын санд орж дуулагдаж байжээ.
1998 онд С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” тоглолтод дууг дуучин Э.Бүрнээбаяр дуулсан нь Радиогийн Алтан сан хөмрөгт авагдсан байдаг байна.
Жич: МУГЖ Э.Бүрнээбаяр нь С.Баатарсүхийн хөгжим, Бя.Энхтуяагийн шүлэг “Охин үр” дууг МУГЖ Г.Эрдэнбаттай, "Цас цагаан охин" дууг СТА Т.Аминатай хамтран дуулж анх олны хүртээл болгож байсан.
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]Дууны авторууд 2019 оны 12-р сарын 29-нд, нэг өдөр, нэг цаг мөчид МУ-ын Төрийн ордонд хамтдаа байж төрийн шагнал хүртсэн сонирхолтой түүх байдаг.
МУУГЗ С.Баатарсүх Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын гитар хөгжимчин (1969-1974, 1985-1986), хөгжмийн зохиолчийн (Д.Батсүрэнгийн шүлгээр 1972 онд бүтсэн “Дөрвөн улирал хоёр амраг” дуу нь МУ-ын ерөнхийлөгчийн зарлигт дурдагдсан) хувиар, МУСГЗ С.Оюун нь “Харанга” хамтлагийн урын сангийн бүтээл болох МУУГЗ Ц.Чулуунбатын хөгжим “Санана даа” дуу зэрэг бүтээлээрээ тус тус төрийн шагнал хүртжээ.
Сонсох
[засварлах | кодоор засварлах]1998 он, МҮОНР, "Цэнхэр залаа” тоглолт, 2-р хэсэг, Оюуны шүлэг “Хувиршгүй гэлээ”, Хилийн цэргийн “Хилчин” хамтлагийн гоцлол дуучин Бүрнээбаяр (05:11:52-08:35)