Jump to content

Хумхин нугас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хумхин нугас

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Mergus
Зүйл: M. merganser
Латин нэр
Mergus merganser
Линней, 1758
Амьдрах бүс
Амьдрах бүс
Ижил утгатай нэршил

Merganser americanus


Хумхин нугас, мөн Хумхин бохио гэдэг (Mergus merganser), нь томхон хэмжээний нугас бөгөөд Европ, Хойд Ази болон Хойд Америкт тархан нутагладаг. Нуур цөөрөм голын ойролцоо амьдран модны хонгил нүхэнд үүрлэх нь бий. 3 дэд зүйл бий. Эдгээр нь:

  • M. m. merganser – Европын
  • M. m. orientalis – Төв Азийн
  • M. m. americanus – Америкийн


M. m. merganser, эмэгчин нь дэгдээхэйн хамт

Эрэгчин, эмэгчин нь харахад хялбар танигдана. Эрэгчин нугас нь хар ногоон толгойтой бол эмэгчин нь бор улаан өнгийн толгойтой. Хумхин нугас 70 см урт ба далавчаа дэлгэхэд 78-94 см юм.

Тэд голдуу загасаар хооллох ба мөн хясаа, сам хорхой, усны шавьж хорхой иддэг.

M. m. americanus, эмэгчин ба залуу нугас

Хойд Америкийн шувууд цөөн тоогоор сүрэглэн АНУ-д өвөлждөг ба баруун эргийн зарим нь суурин амьдардаг. Скандинав, Орост амьдрах хэсэг нь өмнө зүгт нүүдэллэх ба баруун Европт амьдрах хэсэг нь суурин байдаг байна.

Mergus merganser
 Commons: Mergus merganser – Викимедиа дуу дүрсний сан