Хусандай
Харагдац
| Leccinum scabrum | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хусандай (Leccinum scabrum) | ||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
|
Common / safe | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
| Латин нэр | ||||||||||||||
| Leccinum scabrum (Bull. Gray 1821) |
Хусандай (Латин: Leccinum scabrum), мөн Барзгар таахай гэгддэг энэ мөөг нь идэж болох хүнсний ургамал юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Европт өргөн тархан ургах ба зөвхөн хус модон ойд таардаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Малгай нь голчоороо 2—14см, эхлээд тал бөмбөлөг, цаашдаа хавтгайдуу гүдгэр болно. Гадаргуу нь гөлгөр,цайвар, шар юмуу бараандуу хүрэн.
Элгэн тал: Цагаан саарал өнгөтэй, зарим үед хүрэнтолботой. Гуурснуудын амсар шигүү.
Шилбэ нь 5-15 см урт, 1-3.5 см өргөн, цайвар саарал өнгөтэй, шулуун, доошоо аажим бүдүүрнэ. Гадаргуудаа бараан хайрстай.
Махлаг эд: Цагаан юмуу цайвар, огтлоход өнгө нь хувирдаггүй.
Ургах газар: Хусан ой, улиангаран ой, хааяа холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх
[засварлах | кодоор засварлах]Шинээр нь чанаж, шарах юмуу цуужуулж, давсалж хэрэглэнэ.