Jump to content

Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Үндсэн өгүүллэгээс/Цаг уур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Катрина хар салхины дараа Шинэ Орлеоны үерт автагдсан байдал

Цаг агаар гэдэг нь тухайн цагт, агаар мандлын тодорхой нөхцөл дэх бүх үзэгдлийн цогцыг хэлнэ. Энэ нэр томъёо нь цаг, өдрөөр хэмжигдэх богино хугацаанд хэрэглэгддэгээрээ уур амьсгалаас ялгаатай болно.

Үндсэн механизм

[засварлах | кодоор засварлах]

Цаг агаар нь ихэвчлэн агаарын температурын өөрчлөлтөөс хамаарна. Региональ хэмжээнд, агаарын температурын ялгаа нь доорхи байдлаар илрэнэ. Дэлхийн экватор орчимд нэгж талбайд ноогдох нарны энерги нь туйл орчмынхоос илүү их байна. Орон нутгийн хэмжээнд, температурын ялгаа нь, далай, ой, мөстлөг, хүний гараар бүтээгдсэн зүйлс зэрэг газрын гадаргуугийн физик ялгаанаас өөрөөр хэлбэл дулааны энергийг ойлгох байдал (альбедо), агаарын болон хөрсний чийгшилт зэргээс хамаарна.

Газрын гадаргуугийн температурын ялгаа нь даралтын зөрүүг бий болгоно. Халсан газрын гадаргуу агаарыг халааж, агаарын даралтыг багасгана. Энэхүү агаарын даралтын босоо чиглэл дэх өөрчлөлт нь салхи үүсэх нөхцөл (агаар нь их даралттай газраас бага даралттай газар луу шилжинэ) болно. Үүнд Дэлхийн эргэлт бас нөлөөлнө (Кориолис эффект).

Туйл болон тропикийн бүсийн температурын үлэмж ялгаа нь маш хүчтэй агаарын урсгалыг үүсгэх ба дунд өргөргийн цаг агаар энэхүү агаарын урсгалын нөлөөнд оршино. Тропикийн цаг агаар нь улирлын салхи (борооны улирал - monsoons) ба аадар борооноос хамаарна (thunderstorm systems).

Дэлхийн эргэлтийн тэнхлэг, орбитын хавтгайтайгаа харьцуулахад тодорхой өнцгөөр хазайсан байдаг нь жилийн улирал үүсэх нөхцөл болно. Учир нь энэхүү хазайлтын нөлөөгөөр газрын гадаргууд нарны туяаны тусах өнцөг өөрчлөгдөнө. 6-р сард, Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нарны туяа харьцангуй эгц, харин 12-р сард өмнөд хасагт эгц тусна. Дэлхийн эргэлтийн тэнхлэг хэдэн зуу, мянган жилд аажим өөрчлөгдөж, үүнтэй холбоотойгоор Дэлхийд Нарнаас ирэх дулааны энергийн хэмжээ өөрчлөгдөн, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бий болгоно (Миланковичийн цикл сэдвийг үзнэ үү).

Эх газрын цаг агаар

[засварлах | кодоор засварлах]

Дэлхий дээр, цаг агаарын түгээмэл үзэгдэлд салхи, үүл, бороо, цас, шороон шуурга, манан зэргийг багтаана. Мөн ховорхон тохиолдох хар салхи, цасан шуурга зэргийг оруулна. Цаг агаарын дээр дурьдсан үзэгдлүүд тропосферт үүсэх ба нарийвчилсан механизм нь одоо болтол тодорхой биш байгаа болно[1].

Дэлхийн агаар мандлын нэг хэсэг дэх багахан өөрчлөлт нь нийт системд хүчтэй нөлөөлдөг тул цаг агаарын өөрчлөлтийг олон хоногийн өмнө урьдчилан, алдаагүй хэлэх нь одоогийн төвшинд боломжгүй байна.

Дэлхийн гадаргуугийн хэлбэрт нөлөөлөх

[засварлах | кодоор засварлах]

Цаг агаар нь Дэлхийн гадаргуугийн хэлбэрийг өөрчилдөг (өгөршил|өгөршлийг бий болгодог) нэг үндсэн хүчин зүйл юм. Өгөршлийн процесс нь хад чулууг эвдэн, жижиг хэсэг болгоно. Өгөршил үүсэх үндсэн хүчин зүйл нь температурын өөрчлөлт, дулаан дамжуулалт юм. Өгөршил нь газрын гадаргуугийн элэгдэлд гол үүрэг гүйцэтгэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

[засварлах | кодоор засварлах]
Цаг агаарын хоёр өдрийн урьдчилсан мэдээ. АНУ, өдөр тутмын хэвлэл - сониноос

Цаг агаарын урьдчилсан мэдээ нь ирээдүйн цаг агаарын байдлыг урьдчилан таамаглах зорилготой шинжлэх ухаан технологийн аргачлал юм.

Цаг уурыг өөрчлөх, цаг уурын өөрчлөлт дэх хүний нөлөө

[засварлах | кодоор засварлах]

Эрт цагаас хүн төрөлхтний гол мөрөөдлүүдийн нэг нь цаг агаарын өөрчлөлтийг хянах, зохицуулах явдал байсан билээ. Орчин үед цэрэг дайны[2] зориулалтаас эхлээд хөдөө аж ахуйн зориулалтаар цаг агаарыг өөрчлөхийг оролдсоор байна.

Цаг агаарын эрс тэс нөхцлүүд

[засварлах | кодоор засварлах]

Дэлхий дээр агаарын температур ±40°C хэлбэлзэлтэй байдаг. Дэлхийн хамгийн хүйтэн буюу -89.2°C-ыг, 1982 оны 6 сарын 21-нд Антарктид дахь Восток станц тэмдэглэсэн байдаг. Харин 1922 оны 9 сарын 13-нд Ливид хамгийн халуун буюу 57.7°C болсон байна.


  1. O'Carroll, Cynthia M. (2001-10-18). "Weather Forecasters May Look Sky-high For Answers". Goddard Space Flight Center (NASA).
  2. American Meteorological Society