Jump to content

Хатанбаатарын Лхагвасүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Х.Лхагвасүрэн-с чиглүүлэгдэв)
Харангын Лхагваа, Харангын хар азарга
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрХатанбаатарын Лхагвасүрэн
Тайзны нэрХарангын Лхагваа, Харангын хар азарга
Төрсөн1966 оны 12 сарын 31 (1966-12-31) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Хөгжмийн урсгалрок
ЗэмсэгДуучин, бүрээчин
Идэвхтэй1980 – одоо
Хамтардаг уран бүтээлчидХаранга
Өлзий-Орших
Дэлгэрмөрөн
Амараа
Bricks

Хатанбаатарын Лхагвасүрэн МУГЖ, Төрийн Соёрхолт (1966 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн) нь Харанга хамтлагийн гоцлол дуучин юм. Мөн түүнийг Монголын рок попын хаан гэж нэрийдэх нь ч бий.

1983 онд Цэргийн хөгжимд орж, 029-р ангийн хөгжмийн салаанд нарийн бүрээ тоглодог байжээ. 1989 онд Харанга хамтлагт орсон.

Харанга хамтлаг

[засварлах | кодоор засварлах]

Харанга хамтлагт орсон түүх МУГЖ Ц.Энхманлайн ярилцлагаас ""Амьдрал" концертыг тоглохоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэл хийгээд долоо хонож байсан юм. Гэтэл би ердөө энэ рок дууг дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр гэсэн. Тэр рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг" гээд дагуулаад ирсэн. Тэгээд Лхагваа ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулж байсан. Бид за яахав явж бай хариу хэлнэ гээд явуулсан. Дуулж байгаа нь бол таалагдсан. Гэхдээ рок стильтэй биш цээлхэн гоё хоолойгоор дуулаад байсан л даа. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийг аваад стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэж асуусан чинь "Чадна" гэсэн. Ингэж л манай хамтлагт орж байсан түүхтэй"

Тэрээр Харанга хамтлагтайгаа олон дуу хийснээс "Бодлын тэнгис", "Бүсгүйн заяа" зэрэг дуунууд нь хит болсон юм юм.

Х.Лхагвасүрэн Харанга хамтлагаас гадна хувийн уран бүтээлээ туурвидаг билээ. 2008 онд анхны цомгоо "Харангын Лхагваа" нэртэй гаргасан нь одоог хүртэл /2014 оны байдлаар/ шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтын топ 10-аас буугаагүй байгаа нь түүний ямар чансаатай уран бүтээлч болохыг харуулж байгаа юм. Түүний дуулсан "Толин хул", "Сар шиг хол нутаг" зэрэг дуунууд нь Монгол түмний дуулах дуртай дуунууд юм

Харанга хамтлагийн аргил гитарчин Ц. Чулуунбатын ая, Г. Батхүүгийн үг "Толин хул" (төрийн шагналт бүтээл)[1] дууг Х. Лхагвасүрэн 2005 онд дуулж "амьдруулсан" нь одоо Наадмын сүлд дуу болоод байна Тэрээр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдэгийг 2014 оны 3 сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос гардан авсан билээ

Хар тамхины хэрэг

[засварлах | кодоор засварлах]

2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авчээ. 2009 оны 6 сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын өршөөлөөр суллагдсан.

  • Нарыг хайрла (2011)
  • Морин хуур, Толин хул (2013, 2014)
  • Монгол ээж (2014)
  • Нарыг Хайрла (2023)
  1. 1.0 1.1 president.mn: (Memento 11. Наймдугаар сар 2020 цахим архивт) Харанга хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв, нийтлэгдсэн 2019-12-29, хандсан 2019-12-29