Цэцэрлэг Мандал уулын аймаг
Цэцэрлэг Мандал уулын аймаг нь 1923 онд Богд хаант Монгол Улсын ардын засгийн газрын тогтоолоор Сайн ноён хан аймгийн нэрийг өөрчлөн байгуулсан аймаг юм.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард нутгийн захиргааны дүрмийг батласны дараа "4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх болж" "Сайн ноён хан аймаг" гэж байсныг "Цэцэрлэг Мандал уулын аймаг" болгон өөрчлөн, харьяаны 24 хошуу, Зая гэгээний шавийн нутгийг уул усны нэрээр нэрлэж, үлдсэн 7 хутагтын шавийн нэрийг хэвээр үлдээсэн. Тус аймгийг 1928 оны МАХН-ын 7-р их хурлын шийдвэр, 1930 оны 11 сарын засгийн газрын тогтоолоор 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор болгон задласан. Ингэхдээ Хан тайшир уулын аймгаас зарим газрыг таслан Хөвсгөл, Баянхонгор аймгийг байгуулжээ.
Ардын засгийн газар 1922 онд эхний ээлжэнд ноёдын эрх хэмжээг хязгаарлан Сайн ноён ханы аймагт хошууны засаг даргыг бий болгожээ. 1922 оны 5--р сарын 7-нд аймгийн чуулганы дарга Дүгэржав, дэд дарга Лувсанбалдан хүлээлгэн өгсөн байна. Ингээд тэд нар аймгийн чуулган жасааг нутгийн төвд шилжүүлэн суурьшуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Цэцэрлэгмандал уулын аймгийн да жасааг Цогтоо гүн Дашдоржийн хошууны нутаг (одоо Баянхонгор аймаг Бөмбөгөр сум) “Дааган дэл” гэдэг газраас нүүлгэн Заяын хүрээ буюу одоогийн Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум руу нүүлгэн суурьшуулснаар Заяын хүрээ аймнийн засаг захиргааны төв болжээ. 1922 оны 9 дүгээр сард хошуу тамгын газруудын тамгыг хураан авах ажил эхлэн, 10 дугаар сараас шинээр аймаг байгуулах ажил хийгджээ.
Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдсан нь 1923 оны 1 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 58 дугаар тогтоолоор аймгийн суурин жасаадыг татан буулгаж мөн оны 6дугаар сарын 22 дугаар хурлаар аймгийн чуулганы дэргэдэх жанжин жасаадыг дагалдах аппаратынх нь хамтаар татан буулгасан юм. Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн Сайн ноён ханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ.1923-1924 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваариар Цэцэрлэг мандал аймаг нь 10 гэр 3610, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулагдсан байна.[1]
Засаг Захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]- Батцэнгэл уулын хошуу
- Гурван сайхан уулын хошуу
- 7. Рашаант уулын хошуу
- Өлзийт уулын хошуу
- Намнан уулын хошуу
- Арвайхээрийн хошуу
- Эрдэнэбулган уулын хошуу
- Чандмань - Өлзийт далайн хошуу
- Цэцэрлэг голын хошуу /1926 - онд Эрдэнэбулган уулын хошуутай нэгтэгсэн/
- Отгонтэнгэр уулын хошуу /1929 онд Хан тайшир аймагт нэгтгэсэн/
- Хан - Өндөр уулын хошуу
- Дулаан хан уулын хошуу /1927 онд Батцэнгэл уулын хошуунд нэгтгэсэн/
- Хүрээмарал уулын хошуу
- Богд хайрхан уулын хошуу
- Баянхонгор хайрхан уулын хошуу
- Хан Хөгшин уулын хошуу
- Дөлгөөн уулын хошуу
- Түйн голын хошуу
- Гучин уулын хошуу /1925 онд Баянхонгор хошуутай нэгтгэсэн/
- Баян - Агт уулын хошуу /1926 онд Намнан хошуунд нэгтгэсэн/
- Шажинбатсэвжидгэцэл уулын хошуу
- Баянзүрх уулын хошуу
- Богд марал уулын хошуу
Байгууллагууд
[засварлах | кодоор засварлах]1925 онд Зая хүрээнд Цэцэрлэг мандал аймагт Ардын эрүүлийг хамгаалахыг тогтоон байгуулж өвчөн эмчилэх, сувилах Түвэд эмнэлэгийн салбар байгуулсан. 1929 онд амбулторийн шинэ байшин бариж бага эмчийн салбар ажиллаж эхэлсэн байна.[2]
1929 оноос Европ эмийн аптек ажиллаж эхэлжээ.
1927 оноос соёлын төв болох Улаан буланг байгуулсан байна. [3] 1925 оноос Цэцэрлэг мандал аймгийн бүх хошууд болон томоохон сумдад улаан гэр ажиллуулж эхэлсэн.
1921 оны 10-р сард Цэцэрлэг мандал аймгийн төв Заяын хүрээ болон Сайн ноён ханы хүрээнд /одоогийн Өвөрхангайн Уянга/ эд хэрэглэгчдийн харилцан туслалцах хоршоог байгуулан тухайн үеийн ЗХУ-с импортлосон бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалж, малчид иргэдээс мах болон түүхий эд аван нийлүүлдэг болсон байна. [4][5]
1921 оны сүүлээр Бошгийг халагч залуучуудын эвлэл /Монголын хувьсгалт залуучуудын эвлэл/ анхны залуучуудын холбоо байгуулагдсан.
1925 - 1930 Цэцэрлэг мандал уулын аймгийн ХЗЭ - н дэргэдэх Пионерийн товчоо[6]
Мө[7]н үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Түүхэн товчоо – Архангай аймаг". 2023-10-12. Татаж авсан: 2026-05-14.
- ↑ "HISTORICA". aganerdene.blogspot.com (Англи хэлээр). Татаж авсан: 2026-05-14.
- ↑ "Түүхэн товчоо – Архангай аймаг". 2023-10-12. Татаж авсан: 2026-05-17.
- ↑ mongolbank. "404 - Хуудас олдсонгүй". 404 - Хуудас олдсонгүй. Татаж авсан: 2026-05-17.
{{cite web}}: Cite uses generic title (help) - ↑ L, Dambadorj (2018). "МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН
ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТОВЧ ТОЙМ,
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД". мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл 2018. 9 (09–4): 96–101 – via MB_sanhuu09-4-127-93-98.pdf.
{{cite journal}}: line feed character in|title=at position 33 (help) - ↑ "Архангай аймаг | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллийн газар". arkhangai.cfga.gov.mn. Татаж авсан: 2026-05-14.
- ↑ "Түүхэн товчоо – Архангай аймаг". 2023-10-12. Татаж авсан: 2026-05-14.