Jump to content

Чен Лонцан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чен Лонцан
Ширээний теннис
Төлөөлдөг улс:  Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Чен Лонцан
Төрсөн огноо 1965 оны 3 сарын 21
Төрсөн газар Сычуань муж, Шинду дүүрэг
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Сөүл 1988 Эрэгтэй хос
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Гётеборг 1985 Эрэгтэй ганцаарчилсан
Алтан медаль – нэгдүгээр байр Гётеборг 1985 Эрэгтэй баг
Алтан медаль – нэгдүгээр байр Шинэ Дели 1987 Эрэгтэй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Шинэ Дели 1987 Эрэгтэй баг
Хүрэл медаль – гуравдугаар байр Дортмунд 1989 Эрэгтэй хос
Хүрэл медаль – гуравдугаар байр Дортмунд 1989 Холимог хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Дортмунд 1989 Эрэгтэй баг

Чен Лонцан (Хятадаар 陈龙灿) нь 1965 оны 3 сарын 21-нд Сычуань мужид төрсөн БНХАУ-ын ширээний теннисний тамирчин юм.

1973 онд ширээний теннисээр хичээллэж эхлэн, 1978 онд Сычуань мужийн, 1979 онд улсынхаа өсвөрийн, 1983 оны 11 сард улсынхаа насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн болжээ.

1988 оны Сөүлийн олимпод Вэй Цингуантай хослон тоглож, эрэгтэй хосын төрөлд алтан медаль хүртжээ.

1992 оноос Японы Ямаха компанийн клубт харьяалагдах болж, хожим Ниссан руу шилжжээ. Өдгөө Хятадын Супер лигт дасгалжуулагчаар ажилладаг.