Jump to content

Чигү хүргэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чигү-с чиглүүлэгдэв)

Чигү хүргэн (Хятад: 赤古, пиньинь:Chì gǔ) бол Хонгирад аймгийн Бөртэ хатны дүү Анчин ноёны хүү, Чингис хааны охин Түмэлүний нөхөр юм. 1206 онд мянгатын ноён болж, Түмэлүнтэй гэрлэсэн бололтой. Алтан улсыг дайлах аян дайнд Тулуй ноёны харьяанд цэрэг захиран явж, хот балгадыг эзлэн гавьяа байгуулж байсан. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Алтан улсын эзэлсэн нутгаас Дунпин фугийн харьяат өрхийг хувийн өмч болгон авсан. Юань улсын үед Нинпү жюнь ван (宁濮郡王) цолоор нэхэн өргөмжлсөн байдаг.

  • Чигү хүргэн
    • ?
      • Хуйду: Өлзийбайху (Онгибаху[1]) (瓮吉八忽, wenjibahu) гүнжтэй гэрлэсэн.[2]
      • Айбөх: Цайжин (采真) гүнжтэй гэрлэсэн.[3]
        • нинпү жүн ван (寧濮郡王, ninpu jun wang) Жанги: юн гуо их эгчмэд гүнж Мөнхдэйтэй (忙哥台, mangedai) гэрлэсэн.[4]
        • ци ван (岐王) Тотөмөр: их гүнж Сэнгэбултай гэрлэсэн.[5]


Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. Сүнь, Лянь (2017). Юань улсын судар. Translated by Д, Идэр. Улаанбаатар: Соёмбо принтинг ххк. х. 54.
  2. "Юань улсын судар/109-р дэвтэр - Гүнжийн илтгэл (元史/卷109)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-18.
  3. "Юань улсын судар/109-р дэвтэр - Гүнжийн илтгэл (元史/卷109)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-18.
  4. "Юань улсын судар/109-р дэвтэр - Гүнжийн илтгэл (元史/卷109)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-18.
  5. "Юань улсын судар/109-р дэвтэр - Гүнжийн илтгэл (元史/卷109)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-18.