Шилийндалай хатан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Шилийндалай
Юань улсын их хатан
(1299-1305 он)
Төрсөн огноо тодорхой бус
Өнгөрсөн огноо 1306 он?
Хатан Төмөр өлзийт хааны хатан

Шилийндалай[1] [2] (хятад ханз:失憐答里, пиньинь галиг:Shī lián dá lǐ)(?-1306 он?) — Юань улсын Төмөр өлзийт хааны хоёрдугаар их хатан байв.

Намтар[засварлах | edit source]

Шилийндалай хатан хонгирад аймгийн Анчин ноёны Олучин ноёны охин[3] байв. Төрсөн он тодорхойгүй.

1299 оны 10-р сард Өлзийт хааны анхны их хатан тэнгэрт халихад Шилийндалай их хатан болов. Хаан угсаа залгах хүүгүй байж байгаад Шилийндалай хатнаас Даш гэдэг хүүтэй болжээ. 1305 оны 5-р сард Даш ханхүүгээр өргөмжлөгдсөн ч 12-р сард өвчнөөр таалал төгссөн.[4]

Төмөр хаан ахын хүү Хайсан ванг дараагийн ханхүү өргөмжилжээ. Шилийндалай хатан 1305 онд амьд байсан, 1307 онд Хайсан хааны зарлигаар «Бат нигүүлсэхүй нам үзэсгэлэнт хатан»[5] хэмээн нэхэн өргөмжлөгдсөнийг бодвол 1306 онд нас барсан бололтой. Өвгөсийн сүмд Өлзийт хааны тахилгын харшид хатны хөргийг хамт байрлуулсан тахисан.[4]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Ч.Содбилэг "Их Юань улсын түүх" УБ., 2010 номонд «Шилиндалай» гэсэн.
  2. Д.Идэр "Их Юань улсын их хатан" УБ., 2016. ISBN 99973-3-591-0. 33 дахь талд Шириндарь хатан гэжээ.
  3. Д.Идэр "Их Юань улсын их хатан" УБ., 2016. ISBN 99973-3-591-0. 34 дэхь тал
  4. 4.0 4.1 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
  5. Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Юань улсын судар. 22-р дэвтэр. Үзун хааны шастир. Нэгдүгээр бүлэг"
Өмнөх
Намбуй хатан
Юань улсын их хатан
1299-1305? он
Дараах
Булган хатан