Эдийн засгийн сэтгүүл зүй
Эдийн засгийн сэтгүүл зүй бол нийгэмд болж буй бизнес, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, өөрчлөлтийг хянах, бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах сэтгүүл зүйн нэг хэсэг юм. Эдийн засгийн сэтгүүл зүйн тусгах сэдвүүд нь эдийн засагтай холбоотой арилжааны бүхий л үйл ажиллагааг бүрэн хамардаг.
Сэтгүүл зүйн энэ салбар нь арилжаа худалдаа буюу бизнесийн салбартай холбоотой хүмүүс, газар нутаг, асуудлуудын талаар мэдээ, нийтлэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж байдаг. Ихэнх сонин, сэтгүүл, радио, телевизийн мэдээний нэвтрүүлэг нь эдийн засгийн мэдээ нийтлэлийн булан, нүүр агуулсан байдаг. Эдийн засгийн буюу бизнесийн дэлгэрэнгүй, гүнзгий сэтгүүл зүй нь бизнес, санхүүгийн сэтгүүл зүйд тусгайлан зориулсан хэвлэл, радио, телевизийн сувгуудад гардаг.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн сэтгүүл зүй буюу Бизнесийн сэтгүүл зүй нь дундад зууны эхэн үеэс эхлэлтэй. Тухайн үеийн алдартай худалдааны гэр бүлүүд хоорондоо харилцан ойлголцоход тусалдаг байсан гэж үздэг.
1700 оны үед Робинзон Крузо хэмээх туужаараа алдартай Даниэл Дефо нь бизнес, эдийн засгийн мэдээг нийтэлж эхлэв.
1882 онд Чарльз Доу, Эдвард Жонс, Чарльз Бергстрессер нар Уолл Стрийт орчмын хөрөнгө оруулалтын ордонд мэдээ дамжуулдаг утасны үйлчилгээг эхлүүлжээ.
1889 онд бизнес эдийн засгийн мэдээ нийтлэл бүхий Уолл Стрийт Журнал хэвлэгдэж эхлэв.
Алдарт сэтгүүлч Ида Тарбелл өөрийгөө бизнес эдийн засгийн сурвалжлагч гэж үздэггүй байсан ч 1902 онд Стандарт Ойл компанийн талаар мэдээлсэн нь олон мянган бизнес эдийн засгийн сэтгүүлчид компаниудыг өнөөдрийг хүртэл хэрхэн сурвалжилж буйн загварыг гаргаж өгсөн гэж үздэг байна.
1990-ээд онд бизнесийн хамрах хүрээ нэр хүндтэй болж, хөрөнгийн зах зээлд илүү их хөрөнгө оруулалт хийжээ. Уолл Стрийт Журнал бол бизнес эдийн засгийн сэтгүүлзүйн нэгэн тод жишээ бөгөөд Америкийн Нэгдсэн Улсдаа шилдэгт тооцогдоно.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]