Эльба мөрөн
Харагдац
Эльба мөрөн (герман. Elbe, чех. Labe) — Умард далайн бүст хамаардаг мөрөн. Чех улсад эх аваад ихэнхдээ Германы газар нутгаар урсан өнгөрдөг мөрөн. Урт нь — 1165 км. Ус цуглуулах бүс нь— 148 000 км².
Эльба мөрний сав газарт нийт 24.4 сая хүн амьдардаг бөгөөд хамгийн том хотууд нь Берлин, Хамбург, Праг, Дресден, Лайпциг юм.