Jump to content

Эрки Ноол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрки Ноол

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Эстони
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭрки Ноол
Төрсөн огноо (1970-06-25) 6 сарын 25, 1970 (56 настай)
Төрсөн газарВөру
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрСидней 2000Арван төрөлт
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЭдмонтон 2001Арван төрөлт
Танхимын ДАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПарис-Берси 1997Долоон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМаэбаши 1999Долоон төрөлт
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрБудапешт 1998Арван төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМюнхен 2002Арван төрөлт
Танхимын ЕАШТ
Алтан медаль – нэгдүгээр байрСтокхольм 1996Долоон төрөлт
Хүрэл медаль – гуравдугаар байрГент 2000Долоон төрөлт
Хүрэл медаль – гуравдугаар байрВена 2002Долоон төрөлт

Эрки Ноол (эст. Erki Nool, 1970 оны 6 сарын 25-нд Вөруд төрсөн) нь Эстонийн хөнгөн атлетикч, улс төрч юм.

Ноол Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпын арван төрөлтийн төрөлд түрүүлж алтан медаль зүүсэн бөгөөд сонирхолтой нь төрөл тус бүрээр тооцвол тэрээр нэг ч төрөлд нь тэргүүлээгүй боловч нийлбэр оноогоор түрүүлсэн билээ. Уг тэмцээний үеэр зээрэнцэг шидэлтийн төрөлд сүүлчийн шидэлтээ хийхэд нь шүүгч улаан дарцаг өргөж, ингэснээр тэрээр зээрэнцэг шидэлтийн бүх 3 оролдлогоо амжилтгүй дуусгахаар болсон боловч шүүгчид шийдвэрээ өөрчилж, түүний 43.66 метр шидэлтийг хүчинтэйд тооцсоноор алтан медаль хүртэх эрхтэй болжээ. Шүүгчдийн шийдвэрийг бусад багууд эсэргүүцэж заргалдаж байсан боловч алтан медаль Ноолд очсон юм. Түүний ард Чехийн Роман Шебрле, АНУ-ын Крис Хаффинс нар оржээ.

Ноол арван төрөлтийн уртын харайлтын төрөлд 8.22 м-ийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

1997 оны 9 сард тэрээр Эстонийн анхны хувийн хөнгөн атлетикийн сургуулийг үүсгэн байгуулжээ[1].

2005 онд Европын Олимпын Хорооны Тамирчдын Зөвлөлийн дэд дарга, 2007 оноос Европын Хөнгөн Атлетикийн Хөгжлийн Хорооны гишүүнээр ажиллаж буй.

Ноол 2007 оны 3 сарын 4-нд Эх Орончид, Бүгд Найрамдахчуудын Эвлэлээс нэр дэвшин, Эстонийн парламент Рийгикогугийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна[2].

Тэрээр мөн 2008 онд Эстонийн Олимпын Хорооны Гүйцэтгэх Хорооны гишүүний сонгуультай болжээ.

  1. "About Erki Nool on Decathlon2000.ee". Эх хувилбараас архивласан: 2007-06-27. Татаж авсан: 2012-01-01.
  2. Erki Nool politician career on Riigikogu.ee
 Commons: Эрки Ноол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Юри Яансон
Эстонийн оны шилдэг тамирчин
1996 1998
Дараах
Андрус Веэрпалу
Өмнөх
Андрус Веэрпалу
Эстонийн оны шилдэг тамирчин
2000
Дараах
Андрус Веэрпалу