Ээж (кино)

Ээж
Найруулагч:Б.Эрдэнэцэцэг
Продюсер:Б.Мөнхтуяа
Зохиол:Б.Мөнхтуяа
Дүрүүдэд:Д.Мэндбаяр
О.Цэнгэл
Б.Энхтүвшин
Хөгжмийн
зохиолч:
М.Бирваа
Зураглаач:Б.Отгонзориг
Эвлүүлэгч:У.Гантулга
Студи:Чононгоо фильм продакшн
Нээлт:2016.06.03
Хугацаа:90 мин
Улс: Монгол
Хэл:монгол хэл

Ээж - 2016 онд Монгол улсад монгол хэлээр бүтээгдсэн уянгын уран сайхны кино.

  • 2016 онд ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан "СЕРЕБРЯНЫЙ АКБУЗАТ" кино фестивалаас "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР"- ийн шагнал авсан.
  • 2016 онд АНУ-ын Калифорни мужын Лос Анжелес хотноо "ASIAN WORLD FILM FESTIVAL"-д амжилттай оролцож шилдэг таван киноны нэгээр шалгарсан.
  • Энэтхэг улсын Колкато хотод зохион байгуулагдсан "KOLKATA INTERNATIONAL FILM FESTIVAL" -д амжилттай оролцов.
  • Бангладеш улсад зохион байгуулагдаж буй "Dhaka International Film Festival"-д "Эмэгтэй найруулагч"-ийн төрлөөр оролцож өрсөлдөв.
  • ЭЭЖ кино 2016 оны онцлох бүтээлээр нэрлэгдэж, Хэнтий аймгийн засаг даргын нэрэмжит "ХААН ШОНХОР - 2016" шагнал хүртлээ
  • Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан "1st_ASIA_INTERNATIONAL_FILM_FESTIVAL" -д амжилттай оролцов.
  • Иран улсад зохион байгуулагдаж буй "FAJR INTERNATIONAL FILM FESTIVAL"-д оролцохоор урилга авсан.
  • Франц улсад зохион байгуулагдаж буй "НЭГ УЛС - НЭГ КИНО" фестивальд оролцохоор урилга авсан.
  • ЭЭЖ киног БНХАУ-д гаргах талаар Шанхай хотын Жями груптэй тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа.

Агуулга[засварлах | кодоор засварлах]

Үйл явдал 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян хотод өрнөнө. Гол дүр Ханд 63 настай. Увс аймгийн малчин. Хэнз гарсан ганц хүүтэй. Хүү ээжийнхээ хайранд юугаар ч дутахгүй өсөж, цэргийн сургуульд суралцаж, төгсөөд Ардын армид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа, хайртай ээжээ удахгүй ирж авна гэж хүүгийнхээ хэлсэн баярт мэдээг сонсож Ханд хүлээнэ. Гэвч хүү нь ээжийгээ ирж авах биш, ээж нь хүү рүүгээ явах хэрэг гарна. Учир нь хүү нь хэрэгт холбогдож шоронд орсноор үйл явдал өрнөж ээж нь хорвоогийн бүх зовлон бэрхшээлийн өмнө үрээ хайрлах эхийн цагаан сэтгэлээр бамбай хийн тулалдаж, ялалт байгуулна.[1]

Киноны дуу[засварлах | кодоор засварлах]

Д.д НэрУран бүтээлч Хугацаа
1. ""Ээж" киноны дуу"  Чука 5:13

Эшлэл[засварлах | кодоор засварлах]