Юй шаньюй
Appearance
Юй шаньюй (хятадаар: 輿, пиньинь: Yú) нь НТ 18-46 онд Хүннү улсыг захирч байв. Тэр бол Хуханье шаньюйн хүү, Үжүлю шаньюйн дүү юм. Үлэй шаньюй НТ 18 онд нас барсны дараа ноёдын хуралдаанаар түүнийг Худуэршидаогао шаньюй (хятадаар: 呼都而尸道皋若鞮單于, пиньинь: Hū dōu ér shī dào gāo ruò dī chán yú) цолд өргөмжилжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- НТ 19 онд хятадын Шинь улсын Ван Ман хаан түүнийг эсэргүүцэж, хятадад дагаар орсон Сюбү гэх хүнийг шаньюйд өргөмжилж, Юй шаньюйг устгахаар нэг буман цэрэг илгээв. Гэтэл Сюбү нь удалгүй амиа хорлосон учраас Хүннүтэй байлдах армийг тараав.
- НТ 24 онд Хуханье шаньюйн хятад эхнэр Ван Жаожюниэс төрсөн Итужясы ванг баривчилж, цаазаар авсан.
- НТ 28 онд Юй шаньюй зүүн Хань улс руу дайран орсон ч ялагдав.
- НТ 35 онд Хүннүгийн морьт арми Хань улсын Шуофан жюнийг тасралтгүй довтолж дээрэмдэв.
- НТ 37 онд Хүннүгийн арми Хань улсын Тяньшуй, баруун Фуфөн, Шандан жюнь хүртэл цөмөрч дээрэм тонуул хийв.
- НТ 45 онд Хань улсын Жуншань жюньд хүртэл цөмөрч дээрэм тонуул хийв.
- НТ 46 онд Юй шаньюй 80 настайдаа нас барж, түүний хүү Удадихоу шаньюй суурийг нь залгамжлав.
Өмнөх Үлэй шаньюй |
Хүннү улсын шаньюй НТ 18-46 |
Дараах Удадихоу шаньюй |