Үлэй шаньюй
Харагдац
Үлэй шаньюй (хятадаар: 烏累; пиньинь: Wū lèi) нь НТ 13-18 онд Хүннүгийн төрт улсыг захирч байсан. Жинхэнэ нэр нь Сянь. Үжүлюгийн дүү. Түүний засаглалын үед Шинь улсын хуанди Ван Ман, Хүннүгийн шаньюйн тамганы үгийг солих, Хүннү улсыг Ухуань зэргийн аймгаас албан татвар авч, тэдний газрыг эзэмшиж байгааг шүүмжлэх, Ван Маны ордонд барьцааны хүн болгож илгээсэн шаньюйн хоёр хүүг цаазлах, Хүннүг дотроос нь задалж 15 аймагт хувааж, тус бүрд шаньюй нарыг томилох зэргийн ноцтой зөрчлийг байнгын давтамжтай хийж байсан нь хоёр улсыг дайны нөхцөл рүү түлхжээ. Тиймээс НТ 15 оноос Шинь улсын хил рүү довтолж дээрэм хийж эхлэв. НТ 18 онд Үлэй шаньюй нас баржээ. Түүнийг дүү Юй нь Худуэрши цолтойгоор залгамжилсан.
Өмнөх Үжүлю шаньюй |
Хүннүгийн шаньюй НТ 13-18 |
Дараах Худуэрши шаньюй |