Jump to content

Үжүлю-руоди шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үжүлю-Руоди шаньюй
Хүннүгийн шаньюй
ХаанчлалНТӨ 8 - НТ 13
Хаан суусанНТӨ 8
Төрсөн огноо?
Өнгөрсөн огнооНТ 13
ОршуулсанМонгол Улс. Ноён Уул
УдаахҮлэй-руоди шаньюй
УлсХүннү

Үжүлюй-руоди шаньюй нь (хятадаар: 烏珠留若提, пиньинь: Wū zhū liú ruò tí) НТӨ 8 - НТ 13 онд Хүннүгийн шаньюй байсан. Жинхэнэ нэр нь Нанжияасы (хятадаар: 囊知牙斯; пиньинь: Náng zhī yá s). Хуханье шаньюйгийн хатан Жюаньчюй яньчжигаас төрсөн хүү. Чөяа шаньюйн төрсөн дүү.

Тэр шаньюй болохоосоо өмнө Фүжүлэй шаньюйн үед баруун гарын лүли ван, Чөяа шаньюйн үед зүүн гарын сянь ван байв. Чөяа шаньюй тэнгэрт хальсны дараа Үжүлю-руоди гэх цолтойгоор шаньюйн сууринд суужээ.

Үжүлю-руоди шаньюй нь өөрийн хүннүчүүдийг хятадын эрхшээлээс чөлөөлж, Хань улсын эсрэг тэмцсэнээрээ алдаршсан байна. Үжүлю шаньюйг төр барьж байх үед Хань улс тал нутгийг улс төрийн хувьд ноёрхож байсан. Энэ шаньюйн үед Хүннү улс нь хятадын Хань улстай гэрээ байгуулж байсан ба энэхүү гэрээнд "...хоёр улс нэгэн гэр бүл бөгөөд бие бие рүүгээ дайрч довтлохгүй. Хэрвээ ингэвэл харилцан бие биедээ мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоох ба харийн этгээд халдан дайрвал цэргийн хүчээр туслана. Энэхүү гэрээг түрүүлж зөрчсөн тал нь Хөх тэнгэрийн залхаалтыг үзэх болно" гэж тохиролцсон байв.

Үжүлю-руоди шаньюй нь дээрх гэрээг зөрчихгүй байсан боловч Ван Ман хууль бусаар төрийн эргэлт хийн Баруун Хань улсыг мөхөөж, ахархан хугацаанд оршин тогтносон Шинь улсыг байгуулснаар хүчин төгөлдөр бус болжээ. Ван Ман нь 300,000 цэрэг бүхий хүчирхэг арми байгуулж, Хүннүгийн эсрэг дайны ажиллагаа эхэлсэн боловч түүний энэ санаархал бүтэлгүйтлээр дуусчээ. Үжүлю шаньюй энэ дайны ажиллагаа дуусахын өмнө НТ 13 онд таалал төгсөв. Түүнийг Сюйбу овгийн Үлэй-руоди шаньюй залгамжилжээ.

Ноён уулын булш

[засварлах | кодоор засварлах]

Үжүлю шаньюйг өнөөгийн Монгол улсын Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён ууланд оршуулсан. Энэхүү булшинд 1925 онд Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Козловын шинжилгээний анги малталт хийжээ. Малталт хийсэн булшуудаас Булш No 6 нь Үжүлю шаньюйнх болно. Yүнийг уг булшнаас олдсон эд зүйлсийн дотор байсан хятадын эзэн хаанаас НТӨ 1 онд бэлэглэсэн аяганы бичээсээр тогтоосон байна. Уг булшнаас хятад, бактри гаралтай нэхмэлүүд, скифийн барилаар хүннү урчуудын бүтээсэн амьтдын дүрсүүд зэрэг гайхамшигтай урлагийн бүтээлүүд олджээ. Мөн эндээс олдсон Үжүлю шаньюйн толгойн гавлын яс өнөөдөр Монгол улсын Түүхийн музейн үзмэр болсон байгаа билээ.

Эцэг: Хуханье шаньюй

Эх: Жюаньчюй яньжи

Ах: Чөяа-руоди шаньюй

  • Баруун гарын Гүнү ван Үдияаси. Түүнийг Хань улсад барьцааны хүнээр НТӨ 8 онд илгээсэн.
  • Зүүн гарын Ютүчоудань ван Жылюкүнь. Үдияаси нь Хань улсад очоод хальсний дараа Жылюкүнийг барьцааны хүнээр илгээсэн.
  • Баруун гарын Чечю ван Фан. Жылюкүний эх нэгтэй ах дүүс.
Өмнөх
Чөяа шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 8 - НТ 13
Дараах
Үлэй шаньюй