Үндэсний Их баяр Наадам-2024
Үндэсний Их баяр Наадам-2024- Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, 2024 оны Үндэсний Их баяр Наадам 2024.
2024 оны Наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Цэвэгдоржийн Батнайрамдал ажилласан юм. Нээлтийн үеэр археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар харуулсан. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй байв. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7-р сарын 11-ний үдэш 22:00 цагт дахин толилуулснаараа онцлог жил байсан.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдсан. 2024 оны Үндэсний бөхийн барилдаанд саяхан хөдөлмөрийн баатар цол хүртсэн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр болон даян аварга Намсрайжавын Батсуурь, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Гунаажавын Эрхэмбаяр, Оргихын Хангай нарын таван аварга гурвын даваанд цолоо дуудуулснаараа онцлог байлаа.
Хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд өвдөг шороодсон. Харин дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм.
Мөн улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд аймгийн арслан М.Буяндэлгэрийг өвдөг шороодуулсан боловч бэртэл авсан харамсалтай үйл явдал боллоо. Түүнийг зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь амлан авсан боловч бэртлийн улмаас барилдсангүй хий мөргөсөн байна.
Есийн даваанд Даян аварга Н.Батсуурь улсын Арслан Баярсайханы Орхонбаяртай 57 минут барилдсан. Н.Батсуурь давсанаар Монгол орны баруун хязгаар Увсын цэнхэр нутгаас Үндэсний бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрсөн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар улсын баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын Дархан аварга цол хүртээсэн юм.
Шинээр цол авсан бөхчүүд:
[засварлах | кодоор засварлах]Улсын Начин:
[засварлах | кодоор засварлах]- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, "Таван хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Баатар дулаан хан ХХК-ийн бөх аймгийн арслан Д.Төрболд,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Нутгийн буян групп, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээ,
- Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бүрэн минж транс ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Г.Дармаажанцан,
- Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, Алсын жим ХХК, Алтаргана Констракшн ХХК-ийн бөх аймгийн арслан Л.Энхсаруул,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Завхан" дэмжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Кивико Интернэт ХХК-ийн бөх аймгийн арслан М.Амарсанаа нар улсын начин цолтон боллоо.
Улсын харцага:
[засварлах | кодоор засварлах]- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, "Хантайшир" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Юү Би Ойл ХХК-ийн бөх аймгийн арслан Т.Сайханжаргал
- Төв аймгийн Баянчандмань сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Урьхан ХХК, Мэжик Транс ХХК-ийн бөх улсын начин Э.Ууганбаяр улсын харцага цолын болзол хангасан.
Улсын заан:
[засварлах | кодоор засварлах]- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдсэн клуб, ШШГЕГ-ын 427 дугаар ангийн бөх улсын начин Доржхандын Хүдэрбулга улсын заан цолын болзол хангав.
Хурдан морь
[засварлах | кодоор засварлах]Төрийн наадамдаа шандас сорин уралдахаар бүртгүүлсэн морьдын сэрвээний өндрийн хэмжээг зааж, хэмжилт хийсэн.
Хязаалан
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ,
- Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ,
- Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ,
- Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ,
- Айргийн тав: Хэнтий аймгийн Норовлон сумын уяач Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдлав.
Шүдлэн
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ,
- Аман хүзүү: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ,
- Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ,
- Айргийн дөрөв: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ,
- Айргийн тав: Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.
Их нас
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь,
- Аман хүзүү: Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар морь,
- Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун морь,
- Айргийн дөрөв: Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь,
- Айргийн тав: Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдаллаа.
Азарга
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга,
- Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,
- Айргийн гурав: Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,
- Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,
- Айргийн тав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалсан юм.
Соёлон
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ,
- Аман хүзүү: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ,
- Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ,
- Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан үрээ,
- Айргийн тав: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын буган хээр үрээ хурдаллаа.
Даага
[засварлах | кодоор засварлах]- Түрүү магнай: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага,
- Аман хүзүү: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага,
- Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Ж.Намнанпэлжирийн хээр даага,
- Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Г.Гантулгын сартай хээр даага,
- Айргийн тав: Хөвсгөл аймгийн уяач Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдлуулсан байна.
Сур харваа
[засварлах | кодоор засварлах]Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорьсон байна.
Эмэгтэй харваачдаас Монгол Улсын даян мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.
- 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Баярбатын Пүрэвсүрэнд “Улсын гоц харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, “Өнөд цэнгэлийн манлай” харваачдын холбооны харваач, Баянжаргалын Наадамд “Улсын онч харваач” цолыг тус тус хүртээлээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Нармандахын Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэв.
- 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүүд “Улсын гоц харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, “Баргудай мэргэн” багийн харваач”, Аймгийн мэргэн, спортын мастер Бадарчийн Лхагвадоржид “Улсын онч харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубын харваач Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэгт “Улсын тод харваач” цол.
Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолын болзол хангалаа. Түүнийг "Toyota Aqua" загварын машинаар мялаасан юм.
Буриад сур харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Апу" хувьцаат компани, "Хасбуу" сурын холбооны харваач спортын мастер Борын Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, түрүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Гүмжавын Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын улсын мэргэн болсон юм.
Шагайн харваа
[засварлах | кодоор засварлах]Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нийт 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдсөн. Үүнээс:
- Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг тэргүүн байранд,
- Аймгийн Гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн баг дэд байрт шалгарсан бол
- Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг Хеттрик” группийн баг гутгаар байрыг тус тус эзэллээ.