Доржхандын Хүдэрбулга
| |||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||
Доржхандын Хүдэрбулга (1992 оны 5 сарын 7-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн) Үндэсний бөхийн Улсын Заан цолтой бөх.
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Олимп
[засварлах | кодоор засварлах]Д.Хүдэрбулга 2016 оны зуны олимпын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөх эрхийн төлөө 2 дахь буюу сүүлийн сорилго барилдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрхээ халаасалсан. Гэсэн ч Риогийн дэвжээнд эхний даваандаа Киргизы Магомед Мусаевт 0-9 оноогоор дийлдсэн.
Дэлхийн АШТ
[засварлах | кодоор засварлах]Д.Хүдэрбулга 2013, 2014, 2015 онуудад Дэлхийн АШТ-д оролцохдоо 2014 онд шөвгийн наймд шалгарсан нь одоогоор түүний хамгийн өндөр амжилт юм.
Бусад тэмцээн
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 2014 онд Азийн аварга болсон (Шигшээд мөнөөх Мусаевыг ялж байв) бол 2013 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль шүүрчээ. Түүнчлэн 2013 оны зуны Универсиад наадмын хүрэл медальтай.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2020 | АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Дашаар дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж
" Монгол улсын начин " цолыг хүртсэн. |
512 |
| 2024 | АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Өсөхбаатараар дөрөв, аймгийн арслан Г.Төрмөнхөөр тав, аймгийн арслан Л.Энхсаруулаар зургаа, улсын аварга О.Хангайгаар долоо давж " Монгол улсын заан " цол хүртсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2011 | Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 256 |
| 2012 | Төв аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. | 256 |
| 2014 | Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 256 |
| 2019 | Налайх дүүргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2019 | Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүхэд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. | 256 |
Үндэсэний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 2024 | Улс | 512 | Улсын Начин | 7 | Улсын Заан | |
| 2023 | Улс | 512 | Улсын Начин | 4 | ||
| 2022 | Улс | 1024 | Улсын Начин | 4 | ||
| 2021 | Цуцлагдсан | Улсын Начин | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
| 2020 | Улс | 512 | Аймгийн Арслан | 5 | Улсын Начин | |
| 2019 | Аймаг | 256 | Аймгийн Арслан | 7 | Бадрангуй | |
| 2019 | Аймаг | 256 | Аймгийн Арслан | 6 | Цогт | |
| 2018 | Улс | 512 | Аймгийн Арслан | 1 | ||
| 2017 | Аймаг | Аймгийн Арслан | ||||
| 2016 | Аймаг | Аймгийн Арслан | ||||
| 2015 | Улс | 512 | Аймгийн Арслан | 2 | ||
| 2014 | Аймаг | 256 | Аймгийн Харцага | 8 | Аймгийн Арслан | |
| 2013 | Аймаг | Аймгийн Харцага | ||||
| 2012 | Аймаг | 256 | Аймгийн Начин | 6 | Аймгийн Харцага | |
| 2011 | Аймаг | 256 | Залуу Бөх | 8 | Аймгийн Начин |
|
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Доржхандын Хүдэрбулгын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.