Jump to content

Үнэнбилэгийн Маам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үнэнбилэгийн Маам
Төрсөн
Нас барсан2021 оны 5 сарын 9
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилБагш

Үнэнбилэгийн Маам (1940-2021) нь Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш, ерөнхий боловсролд шинэчлэл хийсэн физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, “Шинэ үе” сургуулийн үүсгэн байгуулагч ба захирал байв. Өмнө нь тэрбээр Нийслэлийн 18, 52, 75, 34, 11 дүгээр сургуульд 1964 оноос багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан.

Бага нас ба боловсрол

[засварлах | кодоор засварлах]

1940 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1960 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийг төгсөөд УБДС-д элсэн орж 1964 онд тус сургуулиа математикийн багш мэргэжлээр төгсчээ.

1972-1981 онд Нийслэлийн Хан-уул дүүргийн 52-р сургууль шинээр байгуулагдахад нь хичээлийн эрхлэгчээр ажиллаж энэ хугацаанд Ү.Маамын туршлагыг улсын хэмжээнд заавал нэвтрүүлэх туршлага болгон Боловсролын Яамнаас сургууль багш нарын ажилд нэвтрүүлсэн юм. 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ.[1] 1976 онд дүүргийн, 1979 онд нийслэлийн, 1981 онд улсын тэргүүнийн сургуулийн болзлыг биелүүлж, сурагчдын сурлагын амжилт 96-100 хувь, чанар 76-86 хувьд хүрч байжээ.

  • 1981-1988 онд Нийслэлийн Хан-уул дүүргийн Орос сургалттай 18-р сургууль шинээр байгуулагдахад нь хичээлийн эрхлэгчээр ажилласан.
  • 1988-1990 онд Нийслэлийн Хан-уул дүүргийн 34-р сургуульд захирлаар ажилласан.
  • 1990 оноос Сүхбаатар дүүргийн 8-н жилийн сургалттай XI сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдож, Боловсролын яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 сарын 17-ны өдрийн 300/198 тоот тушаал, захирамжаар хэв шинж, бүтцийг өөрчлөн, тухайн оны хичээлийн жилд захирал Ц.Гантулга, математикийн багш Г.Ганбат, Н.Дашдаваа, Б.Наранхүү, физикийн багш А.Жанчивдорж, англи хэлний багш А.Ариунболд нарын хамтаар V-VII ангийн 6 бүлэгт 120 сурагчтайгаар байгуулсан. 1995-2000 онд 11 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 454 сурагч төгсч, их, дээд сургуулийн уралдаант шалгалтад 100 хувь тэнцэн орж олон сурагч I, II курсээсээ АНУ, Япон, ОХУ зэрэг олон орны их, дээд сургуульд шилжин амжилттай суралцаж буй ажээ. Шавь нар нь жил бүр уламжлал болон явагддаг зөвхөн математик, физик, хими, мэдээлэл зүйн улсын олимпиадаас 1997-2002 онд нийт 187 медаль авсны 31 нь алт, 74 нь мөнгө, 82 нь хүрэл медаль ажээ. Эдгээр амжилтуудаас заримыг дурьдахад:

1995 оны 7 сарын 13-нд Канадын Йорк Их Сургууль ба Уатерлүүгийн Их Сургуулиудад зохион байгуудагдсан 36-р Олон Улсын Математикийн Олимпиадад улсаа төлөөлж 6 хүүхэд оролцсоноос Галаабаатарын Цогбадрал хүрэл медаль хүртэж, бусад 5 хүүхэд нь тусгай байранд орж байжээ. [2]:181

1997 оны 7 сарын 18-аас 7 сарын 31-ны хооронд болсон 38-р Олон Улсын Математикийн Олимпиадад туслах удирдагчаар оролцоход Монгол улсыг төлөөлсөн 6 хүүхдээс Өлзийбатын Баттулга алтан медаль, Баярсайханы Баттулга, Баяртогтохын Энхбаяр, Түмэнбаярын Хулан нар хүрэл медаль, 1 тусгай байрын шагнал тус тус хүртэж байжээ. [3]:118

Олон улсын математикийн олимпиадаас 16 медаль, олон улсын чанартай болон тивийн тэмцээнээс 8, бүгд 24 медаль хүртсэн нь манай улсын түүхэнд гарч байгаагүй амжилт ажээ. Манай улс Олон улсын математикийн олимпиадад 1964 оноос оролцож 1993 онд 82 орноос 61 дүгээр байр эзэлж байсан бол 1997 онд 25 дугаар байранд орсон байна. Тус сургуулийн бүх багш нарын 96 хувь нь зөвлөх, тэргүүлэх, арга зүйч зэрэгтэй болж, 56,0 хувь нь боловсролын тэргүүний ажилтан цол хүртжээ. Тэд 44 ном, сурах бичиг, товхимол, гарын авлага хэвлүүлсэн байна. [4]

2003 оноос Нийслэлийн засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 222 тоот захирамжаар математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ үе” сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байв.

  • Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль /1969/
  • Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан /1972/
  • Засгийн газрын хүндэт Жуух бичиг /1975/
  • Ардын хувьсгалын ойн медаль /1981, 1991, 2001/
  • Номын багш цол /1984/
  • Хөдөлмөрийн хүндэт медаль /1990/
  • Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол /1994/
  • Гавьяат багш /1996-04-04. №72/
  • Монгол улсын засгийн газрын шагнал /1997/
  • Боловсролын салбар үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн медаль /2001/
  • Ардын багш /2005-05-18. №84/
  • Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” одон /2015/
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн "Хүндэт Профессор" цол /2016/
  1. Цэцэгмаа, Баасансүрэн (2014-09-02). "МОНГОЛ МАТЕМАТИКЧДЫГ ДЭЛХИЙД ҮНЭЛҮҮЛСЭН АРДЫН БАГШИЙНХ". Archived from the original on 2022-05-26. Татаж авсан: 2017-04-29.
  2. Shawyer, Bruce (1997). 36th International Mathematical Olympiad. Canadian Mathematical Society. ISBN 0-919558-09-07. {{cite book}}: Check |isbn= value: length (help)
  3. 36th International Mathematical Olympiad. Xerox Argentina. 1998.
  4. Ч., Нэргүй (2012-03-15). "МААМ Үнэнбилэгийн". Archived from the original on 2016-10-07. Татаж авсан: 2017-04-29.

Бусад эх сурвалж

[засварлах | кодоор засварлах]
  • С.Одхүү (2006). Бидний Сонгиночууд. Publisher. ISBN .
  • Б.Лхагваа, А.Үүеэ (2011). Мөнхөд дурсагдах алдартнууд. Publisher. ISBN .