Олон Улсын Математикийн Олимпиад

Олон улсын математикийн олимпиадын лого.

Олон Улсын Математикийн Олимпиад (ОУМО, International Mathematical Olympiad, IMO) нь жил бүр ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог бөгөөд математикийн бодлого бодож өрсөлддөг олон улсын тэмцээний нэр.

Улс болгоны багт хамгийн олондоо 6 сурагч оролцох боломжтой. Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Монголын Математикийн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог.

Тавигдах бодлогууд нь дунд сургуульд үздэг математикийн мэдлэгийн хүрээнд бодогдохоор түвшний алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлөөс сонгогдсон байдаг. Тэмцээн нь 2 өдөр, өдөр болгон 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож өрсөлддөг. Бодлого бүр нь 7 оноо, бүтэн оноо нь 42.

Оноогоороо оролцогчдын дунд эхний 1/12-д багтвал алтан медаль, дараагийн 2/12-д багтвал мөнгөн медаль, удаах 3/12-д багтвал хүрэл медаль олгогддог. Мөн нэг бодлого бүтэн бодсон боловч медаль авч чадаагүй оролцогчдод тусгай шагнал хүртээдэг. Түүнчлэн уран гоё бодолт олсон оролцогчдод тусгай шагнал хүртээх тохиолдол бий. Хамгийн сүүлд 2005 онд онд уг шагналыг олгосон.

Ирэх олимпиадууд[засварлах | кодоор засварлах]

Олимпиадууд[засварлах | кодоор засварлах]

Эхний байр эзэлсэн улсууд[засварлах | кодоор засварлах]

  • 1995: 1. БНХАУ 2. Румын 3. ОХУ 4. Вьетнам 5. Унгар
  • 1996: 1. Румын 2. АНУ 3. Унгар 4. ОХУ 5. Англи
  • 1997: 1. БНХАУ 2. Унгар 3. Иран 4. ОХУ 5. АНУ
  • 1998: 1. Иран 2. Болгар 3. АНУ, Унгар 5. Тайвань
  • 1999: 1. БНХАУ, ОХУ 3. Вьетнам 4. Румын 5. Болгар
  • 2000: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Болгар, Вьетнам
  • 2001: 1. БНХАУ 2. АНУ, ОХУ 4. Болгар, БНСУ
  • 2002: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. Болгар 5. Вьетнам
  • 2003: 1. Болгар 2. БНХАУ 3. АНУ 4. Вьетнам 5. ОХУ
  • 2004: 1. БНХАУ 2. АНУ 3. ОХУ 4. Вьетнам 5. Болгар
  • 2005: 1. БНХАУ 2. АНУ 3. ОХУ 4. Иран 5. БНСУ
  • 2006: 1. БНХАУ 2. ОХУ 3. БНСУ 4. Герман 5. АНУ
  • 2007: 1. ОХУ 2. БНХАУ 3. Вьетнам 4. БНСУ 5. АНУ
  • 2008: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Вьетнам
  • 2009: 1. БНХАУ 2. Япон 3. ОХУ 4. БНСУ 5. БНАСАУ
  • 2010: 1. БНХАУ 2. ОХУ 3. АНУ 4. БНСУ 5. Казахстан, Тайланд
  • 2011: 1. БНХАУ 2. АНУ 3. Сингапур 4. ОХУ 5. Тайланд
  • 2012: 1. БНСУ 2. БНХАУ 3. АНУ 4. ОХУ 5. Канад, Тайланд
  • 2013: 1. БНХАУ 2. БНСУ 3. АНУ 4. ОХУ 5. БНАСУ
  • 2014: 1.БНХАУ 2.АНУ 3.Тайвань 4.ОХУ 5.Япон
  • 2015: 1.АНУ 2.БНХАУ 3.БНСУ 4.БНАСАУ 5.Вьетнам
  • 2016: 1.АНУ 2.БНСУ 3.БНХАУ 4.Сингапур 5.Тайвань
  • 2017: 1.БНСУ 2.БНХАУ 3.Вьетнам 4.АНУ 5.Иран
  • 2018: 1.АНУ 2.ОХУ 3.БНХАУ 4.Украин 5.Тайланд
  • 2019: 1.БНХАУ 2.АНУ 3.БНСУ 4.БНАСАУ 5.Тайланд

Монголын амжилт[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс нь 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн. Энэ хугацаанд 3 алт, 24 мөнгө, 68 хүрэл, 53 тусгай шагнал хүртээд байна.

  • 1964 8-р байр, 1 хүрэл.
  • 1965 9-р байр.
  • 1966 9-р байр.
  • 1967 12-р байр, 1 хүрэл.
  • 1968 12-р байр.
  • 1969 9-р байр, 1 хүрэл.
  • 1970 14-р байр, 1 хүрэл.
  • 1971 14-р байр.
  • 1972 13-р байр.
  • 1973 15-р байр, 1 хүрэл.
  • 1974 18-р байр.
  • 1975 16-р байр, 1 хүрэл.
  • 1977 17-р байр.
  • 1978 17-р байр.
  • 1982 22-р байр, 1 хүрэл.
  • 1984 10-р байр, 3 мөнгө, 1 хүрэл.
  • 1985 23-р байр, 1 мөнгө.
  • 1986 31-р байр.
  • 1987 30-р байр.
  • 1990 46-р байр, 3 тусгай шагнал.
  • 1991 47-р байр, 3 тусгай шагнал.
  • 1992 36-р байр, 2 тусгай шагнал.
  • 1993 61-р байр.
  • 1994 51-р байр, 1 мөнгө, 3 тусгай шагнал.
  • 1995 42-р байр, 1 хүрэл, 5 тусгай шагнал.
  • 1996 44-р байр, 2 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 1997 30-р байр, 1 алт, 3 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 1998 30-р байр, 2 мөнгө, 2 хүрэл.
  • 1999 25-р байр, 2 мөнгө, 1 хүрэл.
  • 2000 40-р байр, 4 хүрэл.
  • 2001 31-р байр, 2 мөнгө, 2 хүрэл.
  • 2002 35-р байр, 3 хүрэл.
  • 2003 25-р байр, 1 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 2004 19-р байр, 3 мөнгө, 2 хүрэл
  • 2005 оролцоогүй
  • 2006 44-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал.
  • 2007 34-р байр, 2 мөнгө, 1 хүрэл, 3 тусгай шагнал.
  • 2008 29-р байр, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал.
  • 2009 54-р байр, 3 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 2010 50-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал.
  • 2011 54-р байр, 2 хүрэл, 3 тусгай шагнал.
  • 2012 43-р байр, 1 алт, 2 хүрэл, 3 тусгай шагнал.
  • 2013 42-р байр, 3 хүрэл, 3 тусгай шагнал.
  • 2014 44-р байр, 5 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 2015 45-р байр, 2 хүрэл, 4 тусгай шагнал.
  • 2016 33-р байр, 2 мөнгө, 2 хүрэл, 2 тусгай шагнал.
  • 2017 48-р байр, 1 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай шагнал.
  • 2018 28-р байр, 1 мөнгө, 5 хүрэл.
  • 2019 26-р байр, 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай шагнал.
  • 2020 29-р байр, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал.

ОУМО-ын медальт монголчууд[засварлах | кодоор засварлах]

Алтан медаль[засварлах | кодоор засварлах]

  1. Ө.Баттулга (1-р сургууль), 1997 (36 оноо)
  2. Э.Төрбат (Монгол-Турк сургууль), 2012 (28 оноо)
  3. М.Өнөболд (1-р сургууль), 2019 (32 оноо)
  4. О.Мишээл (Шинэ Монгол сургууль), 2020 (36 оноо)
  5. А.Нямдаваа (Сант сургууль) , 2021 (30 оноо)
  6. М.Өнөболд (1-р сургууль) ,2021 (29оноо)
  7. Д.Энэрэлт (Сант сургууль) 2023 (35 оноо)

Мөнгөн медаль[засварлах | кодоор засварлах]

  1. Д.Түвшинжаргал, 1984 (36 оноо)
  2. Р.Батдэлгэр, 1984 (34 оноо)
  3. Б.Мөнхтөр, 1984 (31 оноо)
  4. Б.Батгэрэл, 1985 (24 оноо)
  5. Ү.Отгонбаяр (11-р сургууль), 1994 (32 оноо)
  6. Ө.Баттулга (1-р сургууль), 1998 (26 оноо)
  7. Б.Дэмчигсүрэн (1-р сургууль), 1998 (25 оноо)
  8. Б.Баттулга (11-р сургууль), 1999 (22 оноо)
  9. Л.Хатанбаатар (11-р сургууль), 1999 (21 оноо)
  10. У.Наранхүү (Дорнод), 2001 (23 оноо)
  11. Т.Баасанжав (1-р сургууль), 2001 (23 оноо)
  12. С.Сайнбаяр (1-р сургууль), 2003 (24 оноо), 2004 (25 оноо)
  13. Ц.Гэрэлт (1-р сургууль), 2004 (31 оноо)
  14. А.Ганбат (1-р сургууль), 2004 (24 оноо)
  15. Б.Сумъяа (Олонлог), 2007 (24 оноо)
  16. Н.Бямбажав (1-р сургууль), 2007 (23 оноо), 2008 (29 оноо)
  17. Г.Оюундарь (1-р сургууль), 2008 (25 оноо)
  18. Г.Баяржавхлан (Олонлог), 2016 (25 оноо)
  19. О.Бодрол (Орчлон сургууль), 2016 (25 оноо)
  20. С.Цэнд-Аюуш (Монгол-Турк сургууль), 2017 (19 оноо)
  21. М.Лханаажав (Олонлог), 2018 (28 оноо)
  22. Э.Эрдэнэбилэг (11-р сургууль), 2019 (28 оноо)
  23. А.Нямдаваа (Сант сургууль), 2020 (29 оноо)
  24. М.Өнөболд (1-р сургууль), 2020 (29 оноо)
  25. О.Мишээл ( Шинэ Монгол сургууль), 2021 (22 оноо)
  26. Ц.Сайханбилэг (Сант сургууль), 2021 (21оноо)
  27. Ш.Билгүүдэй (Сант сургууль) , 2022 (30 оноо)
  28. Б.Билэгдэмбэрэл (11-р сургууль), 2022 (29 оноо)

Хүрэл медаль[засварлах | кодоор засварлах]

  1. Ц.Мижиддорж, 1964 (27 оноо)
  2. Ж.Дашдорж, 1967 (26 оноо)
  3. Д.Халтар, 1969 (25 оноо)
  4. Р.Гончигдорж, 1970 (23 оноо)
  5. М.Энхсайхан (1-р сургууль), 1973 (20 оноо)
  6. П.Энхболд (32-р сургууль), 1975 (26 оноо)
  7. Б.Баясгалан (1-р сургууль), 1982 (21 оноо)
  8. Ц.Энхболд, 1984 (18 оноо)
  9. Л.Ганболд (1-р сургууль), 1984 (18 оноо)
  10. Ш.Эрдэнэбат (МУИС), 1993 (13 оноо)
  11. Б.Цогбадрал (11-р сургууль), 1995 (20 оноо)
  12. Т.Хулан (11-р сургууль), 1996 (16 оноо), 1997 (16 оноо)
  13. Б.Баяржаргал (11-р сургууль), 1996 (13 оноо)
  14. Б.Энхбаяр (11-р сургууль), 1997 (19 оноо)
  15. Б.Баттулга (11-р сургууль), 1997 (23 оноо)
  16. Ж.Эрдэмбилэгт (11-р сургууль), 1998 (15 оноо)
  17. Т.Билигбаатар (Мон-Турк сургууль), 1998 (17 оноо)
  18. Ж.Эрдэмбилэгт (11-р сургууль), 1999 (14 оноо)
  19. А.Амарсанаа (1-р сургууль), 2000 (20 оноо)
  20. Н.Сансархүү (11-р сургууль), 2000 (16 оноо)
  21. Б.Амарсанаа (11-р сургууль), 2000 (15 оноо)
  22. Т.Баасанжав (1-р сургууль), 2000 (13 оноо)
  23. О.Ням-Эрдэнэ (32-р сургууль), 2001 (14 оноо)
  24. Н.Энхбат (1-р сургууль), 2001 (12 оноо)
  25. Т.Баасанжав (1-р сургууль), 2002 (22 оноо)
  26. С.Сайнбаяр (1-р сургууль), 2002 (21 оноо)
  27. Ц.Гэрэлт (1-р сургууль), 2002 (17 оноо), 2003 (18 оноо)
  28. Г.Энхтайван (МУИС Лицей Байгаль-Эх), 2003 (16 оноо)
  29. Х.Сайнжаргал (1-р сургууль), 2003(16 оноо)
  30. Ч.Сугардорж, (Дархан ХААИС Лицей) 2004 (22 оноо)
  31. Э.Цэнгүүн (1-р сургууль), 2004 (18 оноо)
  32. Б.Сумъяа (Олонлог), 2006 (17 оноо)
  33. Ц.Бат-Эрдэнэ (Шинэ-Үе) 2006 (16 оноо)
  34. Т.Энхзаяа, 2007 (14 оноо)
  35. Э.Тэмүгэ (1-р сургууль), 2008 (18 оноо)
  36. Э.Энхзаяа (Олонлог), 2009 (21 оноо)
  37. О.Зоригоо, 2009 (17 оноо)
  38. Б.Лувсанбямба (Монгол-Турк сургууль), 2009 (14 оноо)
  39. Ц.Ивээл (1-р сургууль), 2010 (18 оноо)
  40. Б.Лувсанбямба (Монгол-Турк сургууль), 2010 (16 оноо)
  41. Б.Батхуяг (1-р сургууль) , 2011 (19 оноо)
  42. Б.Төгөлдөр (1-р сургууль) , 2011 (17 оноо)
  43. Ч.Золбоо, 2012 (17 оноо)
  44. Б.Бат-Оргил (1-р сургууль), 2012 (16 оноо)
  45. М.Ананд, 2013 (21 оноо)
  46. Ч.Золбоо, 2013 (17 оноо)
  47. А.Сүхбат, 2013 (17 оноо)
  48. О.Бодрол (Орчлон), 2014 (21 оноо), 2015 (16 оноо)
  49. Б.Мөнх-Эрдэнэ, 2014 (18 оноо)
  50. Д.Батзориг, 2014 (17 оноо)
  51. А.Сумъяабат, 2014 (16 оноо)
  52. Г.Баяржавхлан (Олонлог), 2014 (16 оноо)
  53. Б.Эрдэнэбаяр (11-р сургууль), 2015 (15 оноо)
  54. С.Цэнд-Аюуш (Монгол-Турк сургууль), 2016 (21 оноо)
  55. Б.Пүрэв (Сант сургууль), 2016 (16 оноо)
  56. Б.Алтангэрэл (Монгол-Турк сургууль), 2017 (17 оноо)
  57. Н.Эрхэс, 2017 (17 оноо)
  58. Б.Төрбат (Орчлон), 2018 (23 оноо)
  59. М.Өнөболд (1-р сургууль), 2018 (23 оноо)
  60. Х.Санжаахүү, 2018 (22 оноо)
  61. О.Мишээл (Шинэ Монгол сургууль), 2018 (19 оноо), 2019 (23 оноо)
  62. Б.Батмэнд (1-р сургууль), 2018 (17 оноо), 2019 (21 оноо)
  63. Б.Долгормаа (Олонлог), 2019 (23 оноо)
  64. Б.Хантүшиг (11-р сургууль), 2020 (22 оноо)
  65. Б.Батсамбуу (Олонлог төв сургууль) ,2021 (14 оноо)
  66. Д.Энэрэлт ( Сант сургууль) ,2021 (14 оноо)
  67. Б.Мөнхцэлмэг (1-р сургууль) , 2022 (28 оноо)
  68. Ц.Сайханбилэг (Сант сургууль) ,2022 (28 оноо)
  69. Д.Энэрэлт (Сант сургууль) , 2022 (28 оноо)
  70. А.Ивээл (11-р сургууль) , 2023 (23 оноо)
  71. Ц.Сайханбилэг (Сант сургууль) , 2023 (23оноо)
  72. Х.Нурсолтан (11-р сургууль) , 2023 (21оноо)
  73. Б.Тэнүүнсайхан (Шинэ Үе сургууль), 2023 (19 оноо)

Холбоос[засварлах | кодоор засварлах]