Өзгөн
Appearance
Өзгөн | |
---|---|
мужийн хот | |
кир. Өзгөн | |
12-р зууны Хар ханы бунхан | |
Улс | Киргиз |
Муж | Ош муж |
Хот | Өзгөн |
Газар нутаг | 9 км² |
Газрын байц | д.т.д. 1025 м |
Хүн ам (2009) | 50,253 хүн |
Ард түмэн | Киргиз, узбек |
Түүх | НТӨ 2-р зуун — үүссэн 1927 он — хот болсон |
Цагийн бүс | Киргизийн цаг (ГЦ+6) |
Өзгөн, Узген (кир. O'zgan, узб. O'zgan) — Киргиз улсын Ош мужийн Өзгөн районы (аймгийн) төв, 50 мянган хүнтэй хот. НТӨ 2-р зуунд үүссэн гэдэг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Ош хотоос зүүн хойш 54 км зайд Карадарья голын эрэгт байдаг. Бишкек—Ош чиглэлийн цардмал зам дайрах ба тус замаар хойд зүгийн Жалалабаттай холбогдоно.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Өзгөнд 2009 оны тооллогоор 50,253 хүн оршин сууж байв.[1]
Узбек үндэстэн 91 хувь, киргиз үндэстэн 8 хувийг бүрдүүлж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Өзгөн хоёр мянган жилийн түүхтэй. Ферганы хөндийгөөс Кашгар хүрэх замын суурин байжээ. 12-р зуунд Хар ханы улсын нийслэл болсон ба түүнээс үлдсэн бунхан, цамхаг зэрэг байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Өзгөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Commons: Өзгөн дэх хар ханы бунхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Перепись населения Киргизии 2009. Иссык-Кульская область" (PDF). Archived from the original (PDF) on 2011-08-10. Татаж авсан: 2011-08-10.