Jump to content

Өмнөд Чолла

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Солонгосын газрын зурагт ягаан өнгөөр Өмнөд Чолла аймгийг ялгав.

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чолла (Чолланам-ду; сол. 전라남도, 全羅南道 Jeollanam-do; Англи: South Jeolla Province; Орос: Чолла-Намдо) юм. 1896 онд Чолла аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар Куанжү хотод байрладаг байснаа 2005 оноос Муан хошууны Намак гацаа руу шилжин суусан. Чолланамдугийн 12,247 км² газарт 2010 оны байдлаар 1,741,499 хүн аж төрөн сууж байна.

Өмнөд Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох Хунам мужид багтдаг. Бүхэл нутаг нь баруун талаараа Шар тэнгист тулж, хойгуураа Умард Чолла, зүүнээрээ Өмнөд Кёнсан хоёр аймгаас нутаг зааглагдаж, урд талаараа Чэжүгийн хоолойд (солонгосчуудын хувьд Өмнөд тэнгисийн баруун хэсэг) тулсан байна. Олонх нь хүнгүй байдаг 2,000 гаруй арал энэ аймагт хамаардаг. Эргийн шугамын урт нь 6,100 км. Аймаг улсдаа далайн гаралтай бүтээгдэхүүний гарцаар тэргүүлдэг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Чолла нь яг доороо 5 хот (시 - ши), 17 хошуу (군 - gun буюу күнь, үгийн хойно орвол гүнь-ээр хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 22 нутаг болон хуваагдана.

Газрын зураг # Хотын нэр солонгос англи орос Хүн ам (2010)
хот (시 - ши) —
1 Ёсү 여수시 Yeosu Йосу 269,937
2 Мукпу 목포시 Mokpo Мокпхо 249,960
3 Сүньчонь 순천시 Suncheon Сунчхон 258,670
4 Куан-Ян 광양시 Gwangyang Кванъян 137,810
5 Нажү 나주시 Naju Наджу 78,679
хошуу (군 - күнь) —
6 Мүань 무안군 Muan Муан 68,462
7 Хэнам 해남군 Haenam Хэнам 66,042
8 Кухөн 고흥군 Goheung Кухын 63,392
9 Хуасүнь 화순군 Hwasun Хвасун 62,219
10 Ён-Ам 영암군 Yeongam Йонам 58,748
11 Ёнгуан 영광군 Yeonggwang Йонгван 48,663
12 Ваньду 완도군 Wando Вандо 46,777
13 Там-Ян 담양군 Damyang Тамъян 41,027
14 Пусон 보성군 Boseong Посон 40,166
15 Чансон 장성군 Jangseong Чансон 38,507
16 Чанхөн 장흥군 Jangheung Чанхын 35,763
17 Канжинь 강진군 Gangjin Канджин 34,204
18 Шиньань 신안군 Sinan Синан 33,222
19 Хампён 함평군 Hampyeong Хампхён 30,995
20 Чиньду 진도군 Jindo Чиндо 28,565
21 Куксон 곡성군 Gokseong Коксон 27,272
22 Күре 구례군 Gurye Куре 22,419