Jump to content

2012 оны Дэлхийн сайхан хүүхэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«2012 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2012) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 62-р удаагийн тэмцээн байв.

116 орны гоо бүсгүй Хятад улсын Ордос хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2012 оны 8 сарын 18-нд дүнгээ гаргахад Хятад улсыг төлөөлөн оролцсон Юй Вэньшя «2012 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Ивиан Саркос шинэ миссийн толгойд эрдэнийн титмийг өмсгөж өгчээ.

2007 оны Жан Зилиний улсаас дахин дэлхийн мисс тодорсон нь Юй Вэньшя байв.

Хоёрдугаар байранд Уэльсийн Софи Маулдс, гуравдугаар байранд Австралийн Жессика Кахавати орсон.

Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронХарьяа нутаг
Түрүү Юй Вэньшя23178 см ХятадШанзи
Тэргүүн үзүүр Софи Маулдс19178 смУэльсФерндале
Дэд үзүүр Жессика Кахавати23175 см АвстралиСидней

116 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронХарьяа нутаг
Оролцогч Хүсэлбаатарын Баярмаа20178 см МонголУлаанбаатар