Jump to content

2013 оны Дэлхийн сайхан хүүхэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«2013 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2013) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 63-р удаагийн тэмцээн байв.

127 орны сайхан бүсгүй Индонез улсын Бали аралд цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2013 оны 9 сарын 28-нд дүнгээ гаргахад Филиппин улсыг төлөөлөн оролцсон Меган Янг «2013 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Юй Вэньшя титмээ шилжүүлэн өгчээ.

Хоёрдугаар байранд Францын Марин Лорфелен, гуравдугаар байранд Ганын Карранзар Шутер орсон.

Меган Янг 63 жилийн түүхэн дэх Филиппинээс тодорсон анхны, одоогоор ганц Дэлхийн мисс юм.

Меган Янг
Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронХот
Түрүү Меган Янг23170 см ФилиппинОлонгапо
Тэргүүн үзүүр Марин Лорфелен20176 см ФранцМакон
Дэд үзүүр Карранзар Шутер22188 см ГанаАккра

127 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Гвиней, Гвиней-Бисау, Камерун, Косово, Узбек анх удаа оролцов.

Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронХот
Оролцогч Сүхбаатарын Пагамдулам23175 см МонголУлаанбаатар